“The Colors” дэлхийн хэмжээний фестивальд оролцоно

Хуучирсан мэдээ: 2019.02.26-нд нийтлэгдсэн

“The Colors” дэлхийн хэмжээний фестивальд оролцоно

“The Colors” дэлхийн хэмжээний фестивальд оролцоно

Монголын урлагийн ертөнцөд шинэлэг төрх, өвөрмөц имижийг бий болгосон хамтлаг бол “The Colors”.  Хамтлагийн залуус ирэх гуравдугаар сард АНУ-ын Техас мужийн Остин хотноо болох дэлхийн хэмжээний “SXSW” фестивальд оролцож, өөрсдийн дуу хоолойгоо хүргэхээр болжээ.

“Дангийн даавуу майхан”, “Ноорог дуу”, “”Би тэнгэр лүү унаж байна” зэрэг өвөрмөц, хөнгөн, аялгуулаг дуунуудтай тус хамтлагийнхан хоёрдугаар сарын 28-ны өдрөөс ирэх сарын 3-ны өдрүүдэд БНХАУ-д суралцаж, ажиллаж буй залуустаа өөрсдийн уран бүтээлээ хүргэх гэж байгаа аж.

“The Colors” хамтлаг анх 2010 онд байгуулагдсан бөгөөд тэд “Ecotone 2012” дуу хөгжмийн фестивальд тэргүүн байр эзэлснээр олны танил болж эхэлсэн юм. Хамтлагийн залуус өөрсдийн хамгийн анхны “Өнөөдөр хэдэн он бэ? Ноён тагтаа” цомгоо найман дуутайгаар амьд хөгжимд дурлагсдад зориулан гаргаж байсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж