ОХУ-ын Красноярск хотод ирэх гуравдугаар сарын 2-12-ны өдрүүдэд Дэлхийн оюутны спортын өвлийн XXIX Универсиад наадам болох билээ. Уг наадамд 60 орны 3500 оюутан тамирчид спортын 11 төрөлд өрсөлдөнө. Монголын баг тамирчид анх 1991 оны Японы Саппоро хотод болсон наадмаас эхлэн оролцож байсан түүхтэй. Түүнээс хойш 14 дэх өвлийн Универсиад наадамд хүчээ сорихоор бэлэн болж, өнөөдөр үдэлтийн арга хэмжээг Спортын төв ордонд хийлээ.
Уг арга хэмжээнд БСШУСЯ-ын Төрийн нарчийн бичгийн дарга Б.Баярсайхан, ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга М.В.Джеваков, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц нарын албаны төлөөлөгчид оролцож, тамирчдад спортын өндөр амжилтыг хүслээ.
Тамирчдын тангараг өргөх ёслолд цанын ОУХМ Б.Ачбадрах, шорт-трейкий тамирчин Б.Гэрэлтуяа нар тамирчдыг төлөөл үг хэлсэн юм.
Монголын баг анх удаа цана, цанын орон зай баримжаалах, шорт-трек, уран гулгалт, фристайлын гэсэн таван төрлөөр оролцох гэж байна. Энэ удаагийн наадамд оролцох төрөл, тамирчид нэмэгдэж, багийн 26 хүний бүрэлдэхүүнтэй Красноярск хотыг зориход бэлэн болжээ. Тодруулбал, 16 тамирчин, зургаан дасгалжуулагч, багийн 4 албаны хүн багтсан байна.
МОНГОЛЫН БАГ:
- Цана:
Тамирчин Б.Ачбадрах, С.Дүүрэнбаяр, Б.Мөнхгэрэл /эрэгтэй/, А.Энхтуул, Д.Оюунчимэг, Э.Ариунтунгалаг /эмэгтэй/
Дасгалжуулагч: Б.Энх-Амгалан
- Шорт-трейк:
Тамирчин Б.Гэрэлтуяа /эмэгтэй/
Дасгалжуулагч: Б.Сансарбилэг
- Цанын орон зай баримжаалах:
Тамирчин Д.Ганбаяр, Г.Мөнх-Эрдэнэ, Д.Бумбаяр /эрэгтэй/, Ц.Мөнхчимэг, Д.Хулан, Б.Нангид /эмэгтэй/
Дасгалжуулагч Ж.Батсайхан, Б.Гэрэлт-Од
- Уран гулгалт:
Тамирчин Г.Марал-Эрдэнэ
Дасгалжуулагч А.Шинэсаран
- Фристайл:
Тамирчин С.Тэмүүлэн, Г.Буянт нар тус тус Дэлхийн оюутны спортын өвлийн XXIX Универсиад наадамд оролцохоор болжээ.
Монгол улсын спортын түүхэнд анх удаа олон улсын тэмцээнд оролцох гэж байгаа уран гулгалтын тамирчин Г.Марал-Эрдэнэ Япон улсаас ОХУ-ыг зорих аж.
Холбоотой мэдээ