Монгол улсад авто тээврийн салбар үүсч хөгжсөний 85 жилийн ой энэ жил тохион, ойн хүрээнд олон арга хэмжээ болж байна. Тухайлбал, авто тээвэрчдийн сүлд дуу болсон "Алтан шар зам" дуунд зориулж гэрэлт хөшөө босгожээ. Энэхүү аяыг хөгжмийн зохиолч З.Батсүх, үгийг Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж зохиосон бөгөөд гавьяат жүжигчин Д.Банзрагчийн дуулснаар олны хүртээл болсон юм. Хөшөөг Авто тээврийн газрын үүдэнд байрлуулсан байна. Дашрамд дурьдахад, Авто тээврийн газар нь 1925 оны долдугаар сарын 15-ны өдөр "Техник нэвтрүүлэх газар" нэртэйгээр долоон машинтай байгуулагдаж байсан аж. Байгуулагдсанаасаа хойших 85 жилийн хугацаанд 191 саятан тээвэрчдийн бригад, 42 хошой саятан тээвэрчдийн бригад, 1642 саятан тээвэрчин төрөн гарчээ.
Г.Даша