Их хамба хүчирхийлэл үйлдсэн нь тогтоогджээ

Хуучирсан мэдээ: 2019.02.26-нд нийтлэгдсэн

Их хамба хүчирхийлэл үйлдсэн нь тогтоогджээ

Их хамба хүчирхийлэл үйлдсэн нь тогтоогджээ

Католик шашны хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг, Пап ламын шадар зөвлөх, Ватиканы мөнгөн сангийн нярав, Австралийн Католик сүмийн хамба лам  Жорж Пэллийг хүүхдүүдэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт буруутайг Мельбурн хотын шүүх өнөөдөр /2019.02.26/ эцэслэн тогтоолоо.

Тэрбээр өдгөө 77 настай бөгөөд 1990-ээд оны сүүлээр сүмд найрал дуу дуулдаг хоёр хөвгүүнийг дарамталж, хүчээр бэлгийн харилцаанд орж байсан нь тогтоогджээ. Ийнхүү Жорж Пэлл нь бэлгийн хүчирхийллийн хэрэгт холбогдсон Католик шашны түүхэн дэх хамгийн дээд цолтой хүн болж байгаа юм. Түүнд холбогдох анхны шүүх хурал өнгөрсөн оны есдүгээр сард болж, гэм буруугүй хэмээн тогтоогоод байсан ч арванхоёрдугаар сард дахин түүний хэргийг хэлэлцэж эхэлсэн байна. Их хамба шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах болсноо мэдэгджээ.

Түүний хохирогч болсон гэх хоёр хүүгийн нэг нь 2014 онд хар тамхи хэтрүүлэн хэрэглэсний улмаас амиа алдсан бол нөгөө нь хэргийг олон жил нуун дарсны эцэст Пэллийн эсрэг мэдүүлэг өгсөн юм. Дашрамд дурдахад, Католик шашны санваартнуудын 80 хувь нь ижил хүйстэн байдаг гэсэн тоон мэдээ байдаг аж.

Мөн хэдхэн хоногийн өмнө Ромын Пап ламын санаачилгаар шашны мяндагтнуудын бага насны хүүхдийг садар самуунд уруу татах, бэлгийн хүчирхийлэл үйлдэж буй явдлыг шүүн хэлэлцэх чуулга уулзалт Католик шашны түүхэнд анх удаа зохион байгуулагдсан билээ.

Эх сурвалж:BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж