17 настай Энэтхэг залуу олимпийн эрхээ авчээ

Хуучирсан мэдээ: 2019.02.26-нд нийтлэгдсэн

Токио 2020

17 настай Энэтхэг залуу олимпийн эрхээ авчээ

17 настай Энэтхэг залуу олимпийн эрхээ авчээ

“Токио 2020” олимпийн эрх олгох буудлагын “Дэлхийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээн Энэтхэгийн Шинэ Дели хотод болж байна. 80 орны тамирчид өрсөлдөж буй уг тэмцээнээс олимпийн эрхийн эзэд эхнээсээ тодорч эхэллээ.

10 метрийн гар бууны эрэгтэйчүүдийн дасгалд 76 тамирчин өрсөлдсөнөөс Энэтхэгийн залуу буудагч Чаудхару Саурав 245 оноогоор түрүүлж, олимпийн эрхээ авчээ. Залуучуудын олимпийн аварга 17 настай Ч.Саурав шигшээ буудлагад дэлхийн рекорд амжилтыг шинэчлэн тогтоосон байна. Түүний араас Сербийн Д.Микеч 239,3 оноогоор мөнгөн медаль хүртэж, Токиог зорих эрхтэй болсон бол Хятадын буудагч, олимп, дэлхийн аварга Пан Вей 215.2 оноогоор хүрэл медаль хүртлээ.

Энэ дасгалд ОУХМ Э.Даваахүү оролцож, 578 /95+96+97+95+97+98/ оноогоор 15-р байрт оржээ. Нийт 76 буудагчаас БНСУ-ын гурав, Хятад, Энэтхэг, Тайланд, Герман, Сербийн тамирчид шигшээ буудлагад шалгарсан байна. Мөн 25 метрийн спорт гар бууны эмэгтэйчүүдийн дасгалд 68 тамирчин өрсөлдсөнөөс Унгарын залуу буудагч В.Мейжор, Хятадын З.Жинжин нар алт, мөнгөн медаль хүртэж, олимпийн эрхээ авчээ.

Энэ дасгалд өрсөлдсөн Гавьяат тамирчин О.Гүндэгмаа болон ОУХМ Ц.Мөнхзул, Т.Баярцэцэг нар 24-39-р байрт орсон байна.

“Токио 2020” олимпийн эрх олгох буудлагын “Дэлхийн цом”-ын тэмцээнээс Энэтхэг, Унгар, ОХУ, БНХАУ, Серб, Иран, Италийн тамирчид медаль хүртээд байна. Тэмцээн энэ сарын 28-ны өдөр өндөрлөнө.

NEW DELHI – FEBRUARY 24: Gold medalist Chaudhary SAURABH of India
NEW DELHI – FEBRUARY 24: Athletes compete in the 10m Air Pistol Men Final at the Dr. Karni Singh Shooting Ranges during Day 2 of the ISSF World Cup Rifle/Pistol on February 24, 2019 in New Delhi, India. (Photo by Nicolo Zangirolami)

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж