Ахимаг насны эмэгтэйг хүчиндсэн хэрэг уржигдар гарчээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 2019 оны хоёрдугаар сарын 22, 24-ний өдрүүдэд 52 настай болон 24 настай эмэгтэйчүүдийг ганцаараа явж байхад нь айлган сүрдүүлж хүчиндсэн байж болзошгүй хэрэг бүртгэгдсэн байна.
Уг хэргийг 34 настай М гэгч этгээд үйлдсэн болохыг илрүүлэн Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна. Иймд шөнө оройн цагаар явж байхдаа бусдын халдлагад өртсөн иргэд байвал тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хандахыг анхаарууллаа.
Э.ЭНХ