Төрсөн эгчийгээ хөнөөсөн этгээдийг баасан гаригт шүүнэ

Хуучирсан мэдээ: 2019.02.26-нд нийтлэгдсэн

Төрсөн эгчийгээ хөнөөсөн этгээдийг баасан гаригт шүүнэ

Төрсөн эгчийгээ хөнөөсөн этгээдийг баасан гаригт шүүнэ

Баянзүрх дүүрэгт байрлах “Саруул” хотхонд жилийн өмнө 27 настай бүсгүй галд шатаж амиа алдаж байсан харамсалтай хэрэг гарсан билээ. Цагдаа нар галын шалтгааныг тодруулахад талийгаач бүсгүйн гэрт санаатайгаар гал тавьсан нь тогтоогдсон байдаг. Хэргийг тодруулбал, түүний төрсөн дүү найзынхаа хамтаар эгчийнхээ хоолойг боож хөнөөгөөд хэргийн ул мөрөө устгахаар гэрийг нь галдан шатаагаад зугтаажээ. Галын улмаас дээд, доод хажуу талын дөрвөн айлын тагт галд өртөж, орц тэр чигээрээ утаа униарт дарагдсан юм.

Хэрэг гарах үед эгчийгээ хөнөөсөн гэгдэх сэжигтэн Д.Батхуяг нь 20 настай, түүний найз О.Энхбаяр нь 21 настай байсан аж. Дээрх этгээдүүдийг одоогоор цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа. Тэд талийгаачийг хөнөөсөн хэргээ нуух зорилгоор гэрийг нь шатаасан гэж урьдчилсан байдлаар мэдүүлжээ. Уг хэргийг саяхан шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүх хурлын тов 2019 оны хоёрдугаар сарын 26-ны өдрийн 10.00 цагт болохоор тов гарчээ.

Э.ЭНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж