АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Дональд Трамп болон Ким Жон Ун нарын хоёр дахь дээд хэмжээний уулзалтын хүрээнд Вьетнамын нийслэл Ханой хотноо хүрэлцэн ирсэн тухай хэвлэлүүд мэдээлж байна. БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун мөн өнөөдөр өглөө /2019.02.26/ Ханойд хүрэлцэн ирсэн бол Дональд Трамп өнөөдөр орой ирэх ажээ.
Хоёр улсын удирдагчдын анхны дээд хэмжээний уулзалт өнгөрсөн оны зургадугаар сард Сингапурт болсон бөгөөд тус уулзалтаар АНУ Хойд Солонгост аюулгүй байдлын баталгааг олгож, Хойд Солонгос хариуд нь Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлыг хэлэлцсэн билээ.
Харин энэ удаагийн уулзалтаас дэлхий нийт дээрх асуудлыг нэг тийш нь шийдэж, Солонгосын хойгийн нөхцөл байдлыг зохицуулах бодитой шийдвэрт хүрнэ гэсэн хүлээлттэй байна. Ким Жон Уны хувьд Солонгосын хойгийн асуудалд харьцангуй нааштай хандлагатай байгааг ажиглагчид сайшааж байгаа юм.
Эх сурвалж: KOREATIMES
Холбоотой мэдээ