
Тэрбээр газар тариалангийн бизнест хөл тавиад багагүй хугацаа өнгөрч байгааг уншигчид мэдэх байх. Газар тариалангийн өлгий нутаг болох Сэлэнгэ аймагт хоёр жилийн өмнөөс эхлэн тариалан эрхлэх болсон Эба энэ хавар Сэлэнгийн Сант суманд нарийн ногоо, төмс, буудай тариалжээ. Газар тариалан эрхэлнэ гэдэг хавар, зун, намрын турш үргэлжилдэг их ажил болохоор Эба ойн тоглолтоо дуусгав уу, үгүй юу Сэлэнгэ рүү яаран, ажилдаа оржээ.
Г.Даша