Өвөрмонголд уурхайчдын автобус осолдож, 22 хүн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2019.02.26-нд нийтлэгдсэн

Өвөрмонголд уурхайчдын автобус осолдож, 22 хүн нас баржээ

Өвөрмонголд уурхайчдын автобус осолдож, 22 хүн нас баржээ

БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах оронд уурхайчдыг тээвэрлэдэг автобус осолдож 22 хүн нас барж, 28 хүн бэртжээ. Ослын үеэр автобус урд хэсгээрээ уурхайн туннелийн ханыг мөргөсөн байна. Хятадын төв телевизээр “Урьдчилсан байдлаар, уурхайн ажилчид аюулгүй ажиллагааны дүрмийг зөрчиж, даац хэтрүүлсэн гэсэн дүгнэлт гарсан” хэмээн мэдээлжээ.

Удирдах албан тушаалтнуудын мэдээлснээр, осол гарсантай холбогдуулан 10 хүнийг саатуулан шалгаж байгаа аж.

Өвөрмонголд 2017 онд уурхайн ослын улмаас 859 хүн нас баржээ. Хятадын засгийн газраас хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны чиглэлээр тодорхой ажлууд зохион байгуулж буй юм байна.

Б.МӨНХЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж