Маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөлөө

Хуучирсан мэдээ: 2019.02.26-нд нийтлэгдсэн

Маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөлөө

Маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөлөө

ОХУ-аас жил бүрийн хоёрдугаар сарын 23-ны өдрийг “Эх орноо хамгаалагчдын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэ өдрийг тохиолдуулан Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ЗХЖШ-ын даргын үүрэг гүйцэтгэгч, нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат тэргүүтэй БХЯ, ЗХЖШ, командлалын удирдлагууд ОХУ болон Беларусь улсаас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдууд, орос иргэдийн төлөөлөл өнөөдөр ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, Монгол улсын баатар, Маршал Г.К.Жуковын хөшөө, Зайсан дахь Зөвлөлтийн дайчдын хөшөөнд цэцэг өргөлөө.

ОХУ-д “Эх орноо хамгаалагчдын өдөр” буюу цэргийн баярыг 1918 оноос эхлэн тэмдэглэж ирсэн түүхтэй бөгөөд энэ өдөр ОХУ-ын хотуудад цэргийн ёслолын жагсаал, үзэсгэлэн, тусгай тоглолтууд болдог байна. Манай Зэвсэгт хүчний хувьд жил бүрийн энэ өдөр Монгол Улсын газар шороо, тусгаар тогтнолын төлөө амь биеэ үл хайрлан тэмцэж явсан Зөвлөлтийн дайчиддаа хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай юм.

Эх сурвалж: ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж