Эртний судруудыг хамгаалахад 45 сая доллар зарцуулна

Хуучирсан мэдээ: 2019.02.26-нд нийтлэгдсэн

Эртний судруудыг хамгаалахад 45 сая доллар зарцуулна

Эртний судруудыг хамгаалахад 45 сая доллар зарцуулна

БНХАУ-ын Түвдийн өөртөө засах орны Лхас хотод байрладаг дэлхийн өвд бүртгэгдсэн Потала ордонд хадгалагдаж буй эртний судар бичгүүдийг ашиглах, хамгаалах зорилгын хүрээнд ирэх 10 жилд Хятадын засгийн газар 44.9 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болжээ.

Тус ордонд Хятад, Түвд, Монгол, Манж, Санскрит хэлээр туурвисан 40 мянга орчим ном судар хадгалагддаг байна. Үүнээс Хятад, Түвд хэл дээр бичигдсэн 2,800 орчим ном товхимлыг цахим бүртгэлд бүртгэжээ. "Агуулга, бичвэр зэргээрээ өвөрмөц ялгаатай эртний ховор бичгүүдийг харж, судлах гайхалтай байдаг" хэмээн Түвдийн эртний бичиг судрыг хамгаалах төвийн шинжээч Педрон ярьжээ.

“Эртний судар бичгүүд нь зөвхөн шашны  дурсгал биш бөгөөд нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн, нэгдмэл байдлыг илэрхийлж, хамгаалдаг түүхэн үнэ цэнэтэй баримт бичгүүд юм. Хятадын соёлын өвөрмөц байдлыг хадгалан авч үлдэх, хойч үедээ өвлүүлэхийн тулд эртний судар бичгүүдийг хамгаалах зайлшгүй шаардлагатай” хэмээн Потала ордны дэд захирал Жорден ярьсан байна.

Потала ордон нь долдугаар зууны үед Түвдийн хаан Сонгца Гамбогийн тушаалаар баригдсан бөгөөд 17-р зуунд дахин өргөжүүлж барьсан байдаг. Хятад улсын жуулчдын хамгийн их очиж сонирхдог газруудыг нэг Потала ордонг 1994 онд ЮНЕСКО-ийн дэлхийн өвд бүртгүүлж байжээ.

Эх сурвалж:XINHUA

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж