Гадаадын хөрөнгө оруулагчдад төрийн үйлчилгээг хүргэх “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийг нээлээ | News.MN

Гадаадын хөрөнгө оруулагчдад төрийн үйлчилгээг хүргэх “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийг нээлээ

Гадаадын хөрөнгө оруулагчдад төрийн үйлчилгээг хүргэх “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийг нээлээ

Гадаадын хөрөнгө оруулагчдад төрийн үйлчилгээг хүргэх “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийг нээлээ

Гадаадын хөрөнгө оруулагчдад төрийн үйлчилгээг хүргэх “Invest in Mongolia” нэг цэгийн үйлчилгээний төвийн нээлтийн ажиллагаа өнөөдөр гааль татвар, санхүү мэдээлэл технологийн төвийн хоёр давхарт боллоо.

Төвийн нээлтийн ажиллагааг Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар болон ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Штефан Дуппел нээж үг хэлсэн бөгөөд Үндэсний хөгжпийн газрын дарга Б.Баярсайхан “Хөрөнгө оруулалтын бодпого, зохицуулалт” илтгэл мэдээлэл хийлээ. Мөн олон улсын байгууллага, гадаад улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-ууд, бизнес, хөрөнгө оруулалтын чиглэлийн төрийн бус байгууллагуудын төлөөлөл хүрэлцэн ирж оролцлоо.

Гадаадын хөрөнгө оруулагчдад үзүүлж буй төрийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлж, зарим үйлчилгээний шийдвэрлэх хугацааг багасгаж, хөрөнгө оруулагчдад тулгардаг хүндрэлийг арилгаж, илүү таатай орчин нөхцлийг бүрдүүлэх үүднээс гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжтэй холбоотой үйл ажиллагаа эрхэлдэг Улсын бүртгэлийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Гадаадын иргэн харьяатын газар, Нийгмийн даатгал болон бусад салбарын яам, агентлагуудын төрийн үйлчилгээг танхимын болон цахим нэг цонхоор үзүүлэх үндсэн зорилгоор “Invest in Mongolia” нэг цэгийн үйлчилгээний төвийг байгуулан, үйл ажиллагааг нь эхлүүлж байгаад Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар баяр хүргэж, талархал илэрхийллээ.

“Invest in Mongolia” нэг цэгийн үйлчилгээний төвөөс гадаадын хөрөнгө оруулагчид дараах төрийн үйлчилгээ, зөвлөгөө, мэдээллийг авах боломжтой юм. Тодруулбал, Хөрөнгө оруулалтын хууль, эрх зүйн орчин, хөрөнгө оруулалтын татварын болон татварын бус дэмжлэг, баталгааны талаар болон төрийн үйл ажиллагаатай холбоотой хөрөнгө оруулагчдад тулгарсан гомдпыг хүлээн авах, шийдвэрлэх цахим систем ажиллаж байна.

Үүнээс гадна гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийн бүртгэл, оноосон нэрийн баталгаажуулалт, нэмэлт, өөрчлөлт, лавлагаа, тодорхойлолт, хөрөнгө оруулагчийн карт, бусад түүнтэй холбоотой дагалдах үйлчилгээ, Монгол Улсын виз, визийн зөвшөөрөл олгох, түр ирэгчийн бүртгэл, хасалт хийх болон оршин суух зөвшөөрөл олгох, сунгалт хийх, Нийгмийн даатгалын бүртгэл, тайлан хүлээж авах, лавлагаа, тодорхойлолт гаргах, зөвлөгөө мэдээллийг авч болох юм байна.

Харин Татварын алба хөрөнгө оруулагчдад татварын зөвлөгөө мэдээлэл, татвар төлөгчийн бүртгэл, тоон гарын үсэг олгох, лавлагаа, тодорхойлолт гаргаж өгөх, тайлан хүлээж авах, гадаад хөрөнгө оруулалттай компаниуд, хөрөнгө оруулагчдын авто тээврийн хэрэгслийн татвар хураах зэрэг үйлчилгээг үзүүлэхийн зэрэгцээ англи хэлнээ хөрвүүлсэн “Татвар төлөгчийн гарын авлага”-аар хангаж, англи хэлтэй Татварын улсын байцаагч үйлчилж байна.

Энэхүү “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийг байгуулсанаар хөрөнгө оруулагчдад үзүүлж буй төрийн үйлчилгээг нэг дороос, хурдан шуурхай хүргэж, цаг хугацааг хэмнэж, цаашилбал, хөрөнгө оруулагчдын сэтгэл ханамжид эерэгээр нөлөөлж, итгэлийг сэргээн шинэ болон дахин хөрөнгө оруулалт нэмэгдэх боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ гадаадын хөрөнгө оруулагчдад үзуулж буй үйлчилгээг олон улсын жишигт нийцсэн цогц хэлбэрээр хүргэснээр Монгол Улсад бизнес эрхлэх орчин нөхцөл нэг алхамаар сайжирлаа хэмээн үзэж байна. Мөн хөрөнгө оруулалт хийхээс өмнөх болон дараах үйлчилгээг нэг дороос хурдан шуурхай, ил тод нээлттэйгээр үзүүлэх нөхцөл бүрдэж, төрийн байгууллагуудын уялдаа холбоо, үйлчилгээ сайжирна гэж үзэж байна.

Нээлтийн арга хэмжээний үеэр Үндэсний хөгжлийн газар – Дэлхийн банк групп, Олон улсын санхүүгийн корпораци хоорондын Хамтын ажиллагааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ; Үндэсний хөгжлийн газар – Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/ хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

Эх сурвалж: ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж