"Вертолеты России" компанийн борлуулалт 2021 оноос нэмэгдэнэ

Хуучирсан мэдээ: 2019.02.26-нд нийтлэгдсэн

"Вертолеты России" компанийн борлуулалт 2021 оноос нэмэгдэнэ

"Вертолеты России" компанийн борлуулалт 2021 оноос нэмэгдэнэ

ОХУ-ын нисдэг тэрэг үйлдвэрлэгч "Вертолеты России" компани 2021 оноос өөрийн зах зээлд борлуулалтаа нэмэгдүүлнэ гэж тооцож байна. Ерөнхийлөө сүүлийн таван жилд дэлхийн хэмжээнд нисдэг тэрэгний борлуулалт 28 хувиар буурсан хэмээн тус компанийн Ерөнхий захирал Андрей Богинский Энэтхэг улсад болж байгаа “Aero India 2019” үзэсгэлэнгийн үеэр сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

“Сүүлийн таван жилийн турш дэлхийн зах зээлд нисдэг тэрэгний борлуулалт 28 хувиар унасан. Иргэний, цэргийн аль аль нь буурсан. Хэдийгээр ийм уналт байгаа ч бид зах зээлээ анхааралтай судалж байна. Ерөнхийдөө борлуулалтын ид үе өнгөрсөн. Дараагийн өсөлтийн цикл 2021 оны сүүлээс эхэлнэ гэж таамаглаж байна” хэмээн тэр хэлжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж