ОХУ: Том хотуудад картны хэрэглээ өндөр байна

Хуучирсан мэдээ: 2019.02.26-нд нийтлэгдсэн

ОХУ: Том хотуудад картны хэрэглээ өндөр байна

ОХУ: Том хотуудад картны хэрэглээ өндөр байна

Бэлэн бус гүйлгээг оросууд өргөнөөр хэрэглэдэг болж байна. Ялангуяа Москва хот, Москва хавийн газруудад картыг өргөнөөр хэрэглэж байгаа бол Хойд Кавказ зэрэг газарт байдал эсрэгээрээ байгааг РИА Новости агентлагаас явуулсан судалгаа харууллаа.

2018 оны аравдугаар сарын 1-ний байдлаар ОХУ-д 268 сая банкны карт гүйлгээнд байгаа нь насанд хүрсэн гурван хүн тутмын нэг нь карт хэрэглэж байгаа гэсэн үг юм. Орос орон даяар 200 мянган АТМ машин ажиллаж байна.

Оросын Төв банк болон Статистикийн хорооны мэдээгээр худалдаа наймаа болон үйлчилгээний салбарын мөнгөний эргэлтийн тал хувь нь бэлэн бусаар хийгддэг болжээ. Барууны зарим оронд нийт мөнгөн төлбөрийн 90 хүртэл хувь нь бэлэн бусаар хийгдэж байгаа бол Орост энэ үзүүлэлт 2018 оны байдлаар 43 хувьтай байгаа ажээ. Гэхдээ 2017 онд энэ үзүүлэлт 36 хувьтай байжээ.

Москва хот болон Москва мужид энэ үзүүлэлт хамгийн өндөр буюу 85 хувьтай байна. Магадан, Эрхүү, Калининград, Томск, Камчатск, Коми, Тува, Мурманскад картны хэрэглээ 47-гоос 59 хувьтай байгаа нь чамлахаар үзүүлэлт биш юм. Харин бусад мужид дунджаар 28,6 хувьтай байгаа юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж