Ираны Гадаад хэргийн сайд огцрохоо мэдэгдэв

Хуучирсан мэдээ: 2019.02.26-нд нийтлэгдсэн

Ираны Гадаад хэргийн сайд огцрохоо мэдэгдэв

Ираны Гадаад хэргийн сайд огцрохоо мэдэгдэв

Ираны Гадаад хэргийн сайд Мохамед Жавад Зариф 2015 онд хийсэн Цөмийн зэвсгийн тухай хэлэлцээнд гол үүрэг гүйцэтгэсэн юм. Тэрээр 2013 онд Ерөнхийлөгч Хассан Роханы үед тус улсын Гадаад хэргийн сайдын үүрэгт ажилд томилогдож, тухайн ондоо “Олон улсын эрчим хүч болон Ираны цөмийн зэвсгийн бодлогыг цөөлөхөд” гол үүрэг гүйцэтгэн, Нобелийн Энх тайвны шагналд нэр дэвшиж байжээ.

Зариф өнгөрсөн жил АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хийсэн хэлэлцээнээс хойш эх нутагтаа дарамт шахалтад орсон байна. Тэрбээр өнгөрсөн Даваа гаригт /2019.02.25/ өөрийн инстаграм хуудастаа ажил үүргээ үргэлжлүүлэн хашиж чадахаа больж байгаадаа гүнээ хүлцэл өчиж буйгаа илэрхийлсэн пост оруулсан байжээ. Гэвч тэрээр яагаад албан тушаалаасаа буух болсон шалтгааныхаа талаар мэдээлэл өгөөгүй байна.

Ажиглагчдын үзэж буйгаар, хэрвээ Ерөнхийлөгч Рохан Зарифы огцрох өргөдлийг хүлээж авбал баруунд улс төрийн хувьд томоохон эрсдэл нүүрлэж магадгүй ажээ.

Б.МӨНХЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж