Оросын хөрөнгө оруулалт тогтвортой байна хэмээн сайд мэдэгдэв

Хуучирсан мэдээ: 2019.02.26-нд нийтлэгдсэн

Оросын хөрөнгө оруулалт тогтвортой байна хэмээн сайд мэдэгдэв

Оросын хөрөнгө оруулалт тогтвортой байна хэмээн сайд мэдэгдэв

Оросын хөрөнгө оруулалт тогтвортой байгаа, тавьсан зорилгодоо хүрэх болоогүй байна  гэж ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн сайд Максим Орешкин хэллээ.

“Хөрөнгө оруулалтын орчин ямар байгааг илтгэх гол үзүүлэлт нь хөрөнгө оруулалт нэмэгдэж байна уу гэдэг үзүүлэлт. Хөрөнгө оруулалтын өсөлт сүүлийн жилүүдэд буурахгүй тогтвортой байгаа ч тавьсан зорилгодоо хүрэхэд хангалтгүй байгаа” хэмээн сайд Максим Орешкин  "Известия" сонинд өгсөн ярилцлагадаа онцолсныг РИА Новости эш татсан байна.

ОХУ хөрөнгө оруулалтын орчны хувьд хамгийн тааламжтай дэлхийн 20 орны нэгт багтах зорилтыг тавиад байгааг сайд хэлжээ.

“Хөрөнгө оруулалтын орчин муугүй ч Doing Business чансаа нэг их дээшлэхгүй байна. Жижиг, дунд болоод том бизнест оруулсан хөрөнгө оруулалтын эргэлт хангалтгүй байна. Энэ чиглэлд бид ажиллах шаардлагатай байна” хэмээн Максим Орешкин хэллээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж