"Оюутан цэрэг"-т бүртгүүлэхэд юуг анхаарах вэ?

Хуучирсан мэдээ: 2019.02.26-нд нийтлэгдсэн

"Оюутан цэрэг"-т бүртгүүлэхэд юуг анхаарах вэ?

"Оюутан цэрэг"-т бүртгүүлэхэд юуг анхаарах вэ?

“Тамхиа хаяж, байнга бэлтгэл сургуулилт хийсний дүнд 100 кг жинтэй залуу 70 кг болж, амьдралын зөв хэв маягтай болж, хичээлдээ идэвх санаачилгатай хандаж байгаа зэргээр “Оюутан цэрэг” сургалтад хамрагдсан залуусаас дандаа эерэг сэтгэгдэл бидэнд ирдэг” гэж Батлан хамгаалах яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн С.Рагчаадорж хэлж байна.

 “Оюутан цэрэг” хөтөлбөр 2014 оноос эхлэн хэрэгжсэн. Эхний хоёр жил хөтөлбөр хэлбэрээр явсан бол 2016 оноос эхлэн цэргийн мэргэжил олгох сургалт болж цэргийн алба хаах нэг хэлбэр болсон юм. Таван жилийн хугацаанд нийт 5000 гаруй оюутан “Оюутан цэрэг” сургалтад хамрагдаж, цэргийн алба хаажээ.

ЦЭРГИЙН АЛБА ХААХ ДӨРВӨН ХЭЛБЭР БИЙ.

  • Нэг жилийн хугацаанд биеэр хаах
  • Цэргийн дүйцүүлэх алба нь биеэ болон мөнгөн хэлбэрээр
  • Цэргийн гэрээт алба
  • “Оюутан цэрэг” цэргийн мэргэжил олгох сургалт

Энэ жил тус сургалтад 1000 оюутныг хамруулах бөгөөд үүний 700 нь нийслэлийнх байх аж. Тус сургалтад 1000 оюутныг хамруулах  боломжтой бөгөөд хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй залуус түүнээс хэд дахин олон бий. Эрэлт хэрэгцээгээ дагаад тус сургалтын бүртгэл, хамрагдалт шударга бус байдаг гэж үзэх хүн бий. Энэ талаар Батлан хамгаалах яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн С.Рагчаадоржоос асуухад “Оюутан цэрэг” сургалтад хамрагдах байдлыг сургуулиар дамжуулалгүйгээр, олон нийтэд ил тод байдлаар явуулдаг болгохоор ажиллаж байгаа. “Оюутан цэрэг” сургалтад хамрагдаж чадаагүй ч цэргийн алба хаахыг хүсч байгаа хүн цэргийн алба хаах бусад хэлбэрээс сонгох боломжтой” гэсэн юм.

Сургалтын бүртгэл маргааш буюу хоёрдугаар сарын 27-нд эхэлж, гуравдугаар сарын 7-ныг хүртэл үргэлжлэх юм.

“Оюутан цэрэг” цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдахын тулд дараах шаардлагыг хангасан байх шаардлагатай.

  • Их, дээд сургуулийн бакалаврын өдрийн ангид суралцаж байгаа нэгдүгээр дамжааны оюутан байх
  •  Дүнгийн голч 2.8-аас дээш байх
  • 18 нас хүрсэн байх

Дээрх шаардлагыг хангасан оюутан нь харьяа дүүргийн Засаг даргын Тамгын газар, Цэргийн штабад дараах материалыг бүрдүүлж өгөх юм.

  • Иргэний үнэмлэх
  • Цэргийн үүрэгтний үнэмлэх
  • Оюутны үнэмлэх
  • Эрүүл мэндийн даатгалын дэвтэр
  • Сургуулийн тодорхойлолт
  • Сурлагын дүнгийн хүснэгт
  • Сургалтад хамрагдахыг хүссэн  өргөдөл

Эрүүл мэндийн үзлэлтээр цэргийн албанд тэнцэхгүй байх гол шалтгааныг лавлахад “Хөдөө орон нутаг болон нийслэлээс шалтгаалан өөр байдаг. Орон нутгийн залуус мэс засал болон мэдрэлийн шалтгаант өвчлөлөөр цэрэгт хамрагдах боломжгүй болдог. Мотоциколиос унаж бэртэх зэрэг амьдралын хэв маягаас шалтгаалан өвчлөл үүсдэг. Харин нийслэлийн залуус компьютерын ард их суудгаас, хараа муудах, мэдрэлийн ядаргаа тэргүүтэй өвчлөлөөр өвчилсөн байдаг. Мөн дотор эрхтний өвчлөл нэлээд бий” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж