Мадуротой ярилцлага хийсэн сэтгүүлчдийг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2019.02.26-нд нийтлэгдсэн

Мадуротой ярилцлага хийсэн сэтгүүлчдийг баривчилжээ

Мадуротой ярилцлага хийсэн сэтгүүлчдийг баривчилжээ

Испанийн “Univision” телевизийн мэдээлснээр, хоёрдугаар сарын 25-ны өдөр Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуротой ярилцлага хийж байсан сэтгүүлчдийг баривчилжээ. Хэвлэлд мэдээлснээр, Мадурод сэтгүүлчдийн тавьсан асуултууд таалагдаагүй байна.

Тус телевизээс “Улсын Ерөнхийлөгчид ярилцлагын үеэр сэтгүүлчдийн тавьсан асуултууд таалагдаагүй. Тэрбээр бичлэгээ зогсоохыг шаардаж, улмаар сэтгүүлчдийн багаж хэрэгслийг нь хураан авахыг тушаан,  Каракас дахь Мирафлорес ордноос зургаан сэтгүүлчийг баривчилсан" гэж мэдээлжээ.

Венесуэлийн хэвлэл мэдээллийн ажилчдын үндэсний холбооноос мэдээлснээр, баривчлагдаад байсан сэтгүүлчдийг чөлөөлсөн байна.

ЭХ СУРВАЛЖ: АИФ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж