Шалгагдаж буй 6 шүүгчийг хэн томилсон бэ?

Хуучирсан мэдээ: 2019.02.26-нд нийтлэгдсэн

Шалгагдаж буй 6 шүүгчийг хэн томилсон бэ?

Шалгагдаж буй 6 шүүгчийг хэн томилсон бэ?

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс хоёрдугаар сарын 13-ны өдөр зургаан шүүгчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэж үзэн эрүүгийн хэрэг нээсэн тухай бид өмнө нь мэдээлсэн билээ. Тодруулбал, Дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаяр, Ц.Амарсайхан, Д.Мөнхтуяа, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал нарын зургаан шүүгч хөрөнгийн эх үүсвэрээ үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй  байна.

Хуулийн дагуу дээрх нэр бүхий шүүгч нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа ШЕЗ-д уламжлуулахаар Нийслэлийн прокурорын газарт хүсэлт гаргасан байдаг. Тэгвэл Нийслэлийн ерөнхий Прокурор зургаан шүүгчийг яллагдагчаар татахаас татгалзсан тухайгаа албан бичгээр мэдэгдсэн байна.

ШАЛГАГДАЖ БУЙ ЗУРГААН ШҮҮГЧ ХЭНИЙ ҮЕД ТОМИЛОГДСОН БЭ?

Эдгээр зургаан шүүгчийг улс төрийн зорилготойгоор шалгаж байгаа гэх хардлага нийгэмд байгаа юм. Өмнөх Ерөнхийлөгчдийн томилсон шүүгч нарыг ямар нэг байдлаар буруутгах, дараагийн Ерөнхийлөгч "өөрийн" хүнээ тавих гэсэн санаа гэх яриа ч улс төрийн хүрээнд яригдах болсон билээ.

Угтаа бол Шүүхийн ерөнхий зөвлөл хуульчдаас шалгалт авч, ярилцлага хийж, шалгарсныг нь Ерөнхийлөгчид танилцуулдаг. Ийнхүү шалгалтын дагуу орж ирсэн шүүгчийг Ерөнхийлөгч зарлиг гарган томилдог.

Монгол Улсын Ерөнхийлөгч шүүгчдийг томилох, чөлөөлөх эрхтэй. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт “Ерөнхийлөгч Шүүхийн ерөнхий зөвлөлөөс санал болгосон нэр дэвшигчийг судлан үзэж, түүнийг томилох буюу томилохоос татгалзах шийдвэрийн аль нэгийг гаргана” хэмээн заасан байдаг. Үүний дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн 51 дүгээр зүйлийн 2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 16, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт тус тус заасан бүрэн эрхийнхээ хүрээнд шүүгчдийг Монгол Улсын Ерөнхийлөгч томилно. Дээд шүүхийн бүрэн эрхийн хугацаа 3 жил, нэг удаа улиран томилогдоно, бусад гишүүд зургаан жилээр томилогддог.

  • Шүүгч Ч.Хосбаяр-Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн зарлигаар 2015 онд

  • Шүүгч Б.Мөнхтуяа-Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн зарлигаар 2015 онд

  • Шүүгч Ц.Амарсайхан-Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын зарлигаар 2005 онд

  • Шүүгч Э.Халиунбаяр-Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн зарлигаар 2014 онд

  • Шүүгч С.Төмөрбат-Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн зарлигаар 2014 онд

  • Шүүгч Н.Хангал-Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн зарлигаар 2015 онд

Тэгвэл  үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэж шалгагдаж буй нэр бүхий зургаан шүүгч  хэнийг Ерөнхийлөгч байх үед томилогдсон  болохыг доор мэдээллээр хүргэе. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 2015 оны  дөрөвдүгээр сард зарлиг гаргаж Ч.Хосбаярыг, 2016 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдрийн 183 дугаар зарлигаар Монгол Улсын Дээд шүүхийн шүүгчээр Б.Мөнхтуяаг тус тус  Улсын Дээд шүүхийн шүүгчээр  томилж байжээ. Харин Ц.Амарсайханыг Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын зарлигаар 2005 онд Дээд шүүхийн шүүгчээр томилжээ.

Мөн 2014 оны тавдугаар сарын 09-ний өдрийн 54 дүгээр зарлигаар  Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр  Э.Халиунбаярыг мөн тус оны долдугаар сарын 07-ны өдрийн 83 дугаар зарлигаар С.Төмөрбатыг Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр тус тус томилсон байна. Түүнчлэн 2015 оны  арваннэгдүгээр сард Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн зарлигаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр Н.Хангал томилогдож байжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж