Оскарын түүхэн дэх хөгжилтэй агшнууд | News.MN

Оскарын түүхэн дэх хөгжилтэй агшнууд

Хуучирсан мэдээ: 2019.02.26-нд нийтлэгдсэн

Оскарын түүхэн дэх хөгжилтэй агшнууд

Оскарын шагнал гардуулах ёслол бол кино урлагийн салбар дахь хамгийн том үйл явдлын нэг билээ. Тус ёслолын ажиллагааг зохион байгуулахад 44 сая ам.доллар зарлагдаж, 225 орны 3300 зочин, төлөөлөгч энэхүү хүндэтгэлийн арга хэмжээг дээд хэмжээнд зохион байгуулахад нь санаа тавьдаг гэж хэлж болно. Хэдийгээр бэлтгэл ажлыг 100 хувь хангасан ч төлөвлөгөөний дагуу бүх зүйл өрнөнө гэдгийг хэн ч тааж мэдэхгүй.

Оскарын шагнал гардуулах ёслолын түүхэнд өрнөж байсан хөгжилтэй агшныг эргэн сануулж байна.

НОЁН ӨМГӨӨЛӨГЧ – МАРЛОН БРАНДО

Оскарын шагнал гардуулах 45 дахь удаагийн ёслолын үеэр Марлон Брандо "Загалмайлсан эцэг" киногоор "Шилдэг эрэгтэй гол дүр"-ийн шагналыг хүртсэн билээ. Хачирхалтай нь, жүжигчин ёслолын ажиллагаанд оролцохоос татгалзаж, улмаар түүний шагналыг оронд нь үл таних жүжигчин эмэгтэй тайзан дээр гарч авсан юм. Жүжигчин эмэгтэй Марлоны энэхүү үйлдлийг тайлбарлахдаа кино урлагийн салбар дахь энэтхэгчүүдийн эрхийг хамгаалж буй хэрэг гэв.

АЗТАЙ МИСС – БАРБРА СТРЕЙЗАНД

АНУ-ын киноакадемийн дүрэм ёсоор шилдэг жүжигчний шагналыг нэг л хүнд олгодог. Гэхдээ 1969 онд гайхалтай нэгэн үйл явдал тохиосон нь хоёр эмэгтэй жүжигчин ижил тэнцүү санал авчээ. Иймээс киноакадеми хоёуланд нь "Шилдэг эмэгтэй гол дүр"-ийн шагналыг гардуулав. Тэд бол Кэтрин Хепберн болон Барбра Стрейзанд нар байсан юм. Харамсалтай нь, Кэтрин шагнал гардуулах ёслолд хүрэлцэн ирээгүй тул Барбра Стрейзандийн нэр хүнд энэ үеэр маш их өссөн билээ.

ЗАГВАРЛАГ НОЁН – НҮЦГЭН ЭР

1974 онд Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр Их Британийн жүжигчин Дэвид Нивен шагналд нэр дэвшигчдийг зарлаж байх үеэр тайзан дээр нүцгэн эр гүйж гарав. Хожим нь, нүцгэн эр бол зурагчин, бөх, ЛГБТ хүмүүсийн эрхийг хамгаалагч Роберт Опель байсан ажээ. Түүний гаргасан энэ үйлдлээр нь өнөөдөр Роберт Опелийг дэлхий дахин мэддэг болсон.

НОЁН БОСОГЧ — РИЧАРД ГИР

Ричард Гир Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр шагналд нэр дэвшигчдийг зарлах ёстой байсан. Гэтэл тэр үүнийхээ оронд Төвдийг эзэлсэн БНХАУ-ын бодлогыг ярьж эхэлсэн. Энэхүү үйлдлээс нь болоод 1993 оноос АНУ-ын кино академи Ричард Гирийг 20 жилийн туршид Оскарын шагнал гардуулах ёслолд оролцох эрхийг хасчээ.

НОЁН ТАЛАРХАЛ — ЭДРИЕН БРОУДИ

"Төгөлдөр хуурч" киногоор Эдриен Броуди 2003 онд Оскарын шагнал хүртэж байсан билээ. Жүжигчин энэхүү үйл явдалд маш их баярласан төдийгүй Хэлли Берриг тайзан дээр шууд үнссэн нь олны анхаарлыг татсан. Энэ цаг мөчөөс хойш Хэлли Оскарын шагнал гардуулах ёслолын азгүй зочдын нэг болсон юм.

НОЁН БА ХАТАГТАЙ АЗГҮЙ ХӨТЛӨГЧИД— ЖЕЙМС ФРАНКО БОЛОН ЭНН ХЭТЭУЭЙ

Жеймс Франко болон Энн Хэтэуэй  нар оскарын шагнал гардуулах ёслолын хөтлөгчөөр сонгогдож байсан удаатай. Харамсалтай нь тэдний бүтэлгүй элэглэл ёслолын ажиллагааг уйтгартай болгосон төдийгүй кино наадмыг балласан гэхэд хилсдэхгүй. Хожим нь, шүүмжлэгчид хосыг Оскарын түүхэн дэх хамгийн азгүй хосоор нэрлэв.

ДЭГЖИН ХАТАГТАЙ – АНЖЕЛИНА ЖОЛИ

2012 онд Анжелина Жоли оскарын шагнал гардуулах ёслолд зориулан Versage-ийн хар даашинз сонгосон байв. Тэрбээр улаан хивсний ёслол болон тайзан дээр баруун хөлөө урагш нь тавьж, даашинзныхаа онцлогийг тодотгосон нь олны анхаарлыг ихэд татав. Улмаар Жолигийн хөлийг иргэд сошиал орчинд элэглэж, твиттер аккаунт ч нээсэн байдаг.

БҮДҮҮЛЭГ – САША БАРОН КОЭН

Продюсер Саша Барон Коэн 2012 онд оскарын шагнал гардуулах ёслолын үеэр "Дарангуйлагч" киноныхоо дүрд хувирсан байв.  Тэрбээр улаан хивсний ёслолын үеэр гартаа хогийн сав барьсан байжээ. Түүнээс сэтгүүлч ярилцлага авах үеэр Саша сэтгүүлчийн костюм руу шороо цацсан нь хамгийн бүдүүлэг нэгнээр тодроход хүргэсэн юм.

ШИЛДЭГ УНАЛТ -ЖЕННИФЕР ЛОУРЕНС

Оскарын шагналын эзэн Женнифер Лоуренс шагнал гардуулах ёслолын үеэр хоёр  ч удаа бүдэрч унажээ. 2013 онд тэр шагналаа авахаар явж байх үедээ тайзны шатанд бүдэрч унажээ. Үүнээс хойш жилийн дараа Лоуренс улаан хивсний ёслолын үеэр бүдрэхэд хамгаалалтын ажилтан түүнийг тоссон юм байна.

ХАЛАМЖТАЙ ЭЗЭГТЭЙ ЭЛЛЕН ДЕЖЕНЕРЕС

Оскарын шагнал гардуулах 86 дахь удаагийн ёслолын үеэр Эллен Деженерес тэр үдшийн халамжтай эзэгтэйгээр нэрлэгджээ. Учир нь, тэрбээр хүрэлцэн ирсэн зочдыг хөгжөөгөөд зогсохгүй тэднийг дайлж, цайлсан юм.

АЗГҮЙ ҮНСЭЛТИЙН ЭЗЭН -ЖОН ТРАВОЛТА

Оскарын шагнал гардуулах ёслол сэтгэл хөдөлгөм үнсэлтүүдээр дүүрэн өнгөрдөг. Гэхдээ хамгийн инээдтэй бөгөөд зохимжгүй үнсэлт Жон Траволтагийнх байлаа. 2015 онд улаан хивсний ёслолын үеэр тэр Скарлетт Йоханссон дээр гүйн очиж, зурагчдын өмнө түүнийг үнсчээ. Харамсалтай нь, тэдний хамтын зураг сошиал ертөнцөд тархаж, сошиал ертөнцийн "од" болох шалтгаан болов.

МАРТАМХАЙ НОЁН— ЛЕОНАРДО ДИ КАПРИО

Авьяаслаг жүжигчин Леонардо Ди Каприо оскарын шагнал авах гэж олон жил хөдөлмөрлөсөн. Ингээд 2016 онд түүний хүсэл биелж, тэрбээр оскарын шагнал хүртсэн. Гэхдээ тэр удаан хүсч хүлээсэн шагналаа хүлээн авалтын үеэр ресторанд мартаж орхижээ.

ШИЛДЭГ АЛДАА — ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД

2017 онд "Шилдэг кино" шагналын эздийг зарлах үеэр конвертыг андуурчээ. Улмаар тайзан дээр Ла-Ла-ленд кино яллаа хэмээн буруу зарлажээ. Үүний дараа зохион байгуулагчид алдаагаа залруулж, "Moonlight" кинонд шилдэг кино шагналыг нь гардуулжээ.

ШИЛДЭГ ДААШИНЗ — БИЛЛИ ПОРТЕР

АНУ-ын жүжигчин Билли Портер оскарын шагнал гардуулах ёслолын үеэр бүгдийг гайхшируулжээ. Тэрбээр улаан хивсний ёслолд даашинзан-смокинг өмссөн байв. Тус даашинзны дизайнер нь Кристиан Сириано байсан ажээ. Кристиан Сириано нь АНУ-ын телевизийн алдартай шоу Runway-ийн дөрөвдүгээр улирлын ялагч билээ.
Үзэгчид Билли Портерын өмссөн хувцсыг шүүмжилж, шилдэг даашинз шагналыг Биллд өгөх санаачилгыг ч гаргав. Үүнээс гадна түүнийг Бяцхан лусын дагина хүүхэлдэйн киноны шуламтай ч зүйрлэсэн юм

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ХахаХаха
5
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-02-26 202.21.102.231

xaxaxaxa enethegchuud gene shuu

Avatar

Зочин 2019-02-26 66.181.183.110

Хахахаха энэтхэгчүүдийн эрх биш уугуул индиануудын эрх гээч юм мэдэхгүй орк орчуулжээ чааваас

Avatar

Индиан 2019-02-26 103.206.195.166

indian – индиан
кино урлагийн салбар дахь энэтхэгчүүдийн эрхийг хамгаалж буй хэрэг гэв.
кино урлагийн салбар дахь индианчуудын эрхийг хамгаалж буй хэрэг гэв.

Avatar

Зочин 2019-02-26 202.179.31.37

Хамаа, жүжигчдийн нэрсээ зөв бич нягтал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж