Бохайн тэнгисээс байгалийн хийн орд илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2019.02.26-нд нийтлэгдсэн

Бохайн тэнгисээс байгалийн хийн орд илрүүлжээ

Бохайн тэнгисээс байгалийн хийн орд илрүүлжээ

Хятадын төрийн өмчит CNOOC (China National Offshore Oil Corporation) корпораци Бохайн тэнгис дэх “Божон 19-6” талбайгаас 100 тэрбум гаруй шоо метрийн байгалийн хийн нөөцтэй ордыг илрүүлсэн байна.  Энэ нь тус бүсээс сүүлийн 50 жилд илрүүлсэн хамгийн том байгагалийн хий, газрын тосны орд болж байгаа бөгөөд тооцооллоор бол ийм хэмжээний байгалийн хий нь олон сая оршин суугчдын хэрэглээг хэдэн зууны турш хангахуйц хэмжээтэй гэсэн үг юм.

Энэхүү шинэ орд нь Хятадын нийслэл Бээжин хотоос ердөө 100 километрийн зайд оршиж байгаа ба газарт асгаж үзвэл “Шувууны үүр” цэнгэлдэх хүрээлэнг 15 мянга дахин нугалсантай тэнцэх хэмжээний талбайг эзлэх юм байна.

CNOOC корпорацийн төслийн удирдагч Лиу Баошений мэдээлснээр одоогоор нийт 11 худгийг илрүүлээд байгаа ба 12 дахь худаг нь далайн түвшнээс доош 4,700 метрийн гүнд оршиж байгаа гэнэ. Бохайн булангийн газрын тосны талбай нь Хятадын хоёр дахь том олборлолтын бүс бөгөөд хий дамжуулах хоолойн дэд бүтэц бэлэн учир олборлож эхлэмэгц зах зээлд шууд нийлүүлэх боломжтой юм байна.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж