Ким Жон Ун Вьетнамд иржээ

Хуучирсан мэдээ: 2019.02.26-нд нийтлэгдсэн

Ким Жон Ун Вьетнамд иржээ

Ким Жон Ун Вьетнамд иржээ

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Пеньянаас Хятад хүртэл 60 цагийн турш аялж, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хийх дээд хэмжээний уулзалтад оролцохоор Вьетнамд өнөөдөр /2019.02.26/ иржээ. Мао загварын хар өнгийн хослол өмссөн Кимийг Лангшон мужийн Донгдан төмөр замын өртөөнд очих үеэр нь тус мужийн эрх баригчид хүндэтгэн хүлээн авчээ.

Удалгүй тэрбээр хар өнгийн Мерседес лимузинээрээ Вьетнамын нийслэл Ханой хотын зүг хөдөлсөн байна. Нийт 170 км зам туулах тул хэдэн цаг зарцуулагдах ажээ. Ким Жон Ун лхагва, пүрэв гаригт Трамптай дээд хэмжээний уулзалт хийх билээ.

Түүнийг төмөр замын өртөөнд очиход Хойд Солонгосын албаныхан угтан авсны дотор БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн тусгай элч төлөөлөгч Ким Хёк Чоль болон Ерөнхийлөгчийн албаны дарга Ким Чан Сон нар байжээ. Эдгээр албан тушаалтнууд нь Ханойд болох дээд хэмжээний уулзалтын өмнө АНУ-тай хийх уулзалт, аюулгүй байдал, протокол болон бусад логистик асуудлуудын талаар яриа хэлэлцээ хийсэн байна.

Кимийн хуягласан галт тэрэг өнгөрсөн бямба гаригт Хятадын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч, орон нутгийн цагаар өглөөний 08:10 цагт Донгдан өртөөнд очсон байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мягмар гаригийн шөнө Вашингтоноос нисч, Ханойн олон улсын нисэх онгоцны буудалд газардах аж. Цагаан ордноос мэдээлснээр, хоёр орны удирдагчид лхагва гаригт хамтдаа оройн зоог барих аж. Тэд пүрэв гаригт яриа хэлэлцээгээ эхлүүлэх юм байна. Энэ нь Сингапурт болсон дээд хэмжээний уулзалтаас хойш найман сарын дараах Ким, Трампын анхны яриа хэлэлцээ болох юм.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж