ЗГХЭГ-ын даргад өгсөн З.Энхболдын зөвлөгөө

Хуучирсан мэдээ: 2019.02.26-нд нийтлэгдсэн

ЗГХЭГ-ын даргад өгсөн З.Энхболдын зөвлөгөө

ЗГХЭГ-ын даргад өгсөн З.Энхболдын зөвлөгөө

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын шинэхэн дарга Л.Оюун-Эрдэнэ ёстой л сонин дээрээ соохолзож байна. Тэрбээр 1992 оноос  Монголд явагдсан өмч хувьчлалын үр дүнг шалгаж, алдаа гарсан бол шалтгаан нөхцөлийг нь тогтоохоор ажиллаж эхэлсэн нь 90-ээд оны өмч хувьчлалыг голчлон хариуцаж байсан хүмүүсийн дургүйцлийг төрүүлж эхэлжээ. Тухайлбал, З.Энхболд. Тэрбээр 1996-1999 оны үед  Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан. Тэгэхээр  түүний гардан хариуцсан хувьчлалын  үр дүнг Л.Оюун-Эрдэнэ шалгахаар болсонд  эмзэглэж байгаа бололтой, өнөөгийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаас ЗГХЭГ-ын даргад нүүр номоороо дамжуулан зөвлөгөө өгчээ.   Тодруулбал, "‪28 жилийн өмнөх танай намын Ерөнхий сайд (Бямбасүрэн 1990-92, Жасрай 92-96 он) хийсэн ягаан цэнхэр тасалбарын хувьчлалыг шалгаад юм олохгүй. 1996-2000 оны дуудлага худалдаанаас ч гэсэн но олоход хэцүү, чамаас өмнө 20 жил шалгасан юм. Маш их цаг орно, чиний сайд хийх 18 сард лав амжихгүй. Харин сүүлийн 3-н жилийн "60 тэрбум", ЖДҮ, "Эрдэнэт 51%, 49%" гээд шалгах ажил зөндөө байна" гэжээ.

Ерээд оны өмч хувьчлалаар улсын аль том ашигтай гэсэн  обьектыг хувьчилж авсан хүний нэг нь Ерөнхийлөгч Х.Баттулга.

Мах комбинатын үйлдвэр, Талх чихэр, Баянгол зочид буудлыг Х.Баттулга ерээд оны өмч хувьчлалаар, З.Энхболдыг Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байхад авсан гэдэг.

Эндээс харахад ерээд оны өмч хувьчлалд шалгалт оруулах болсон Л.Оюун-Эрдэнийн ажиллагаа нэг, гуравдугаар хүний эрх ашиг салж буйн эхний дохио мэт.  Улс төрд мөнхийн дайсан, мөнхийн найз гэж үгүй. Мөнхийн эрх ашиг бий талаас нь харвал хоёр том амбиц, хоёр том эрх ашигтай өнөөгийн улс төрийн гол тоглогчид зам салж байж мэдэх юм.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж