“British School of Ulaanbaatar” сургууль маргааш хичээллэнэ

Хуучирсан мэдээ: 2019.02.26-нд нийтлэгдсэн

“British School of Ulaanbaatar” сургууль маргааш хичээллэнэ

“British School of Ulaanbaatar” сургууль маргааш хичээллэнэ

“British School of Ulaanbaatar” сургуульд энэ сарын 23-ны шөнө гарсан үймээнээс үүдэн өчигдөр тус сургууль хичээллээгүй. Улмаар Мягмар гаригаас буюу өнөөдрөөс /2019.2.26/ эхлэн хичээлийг ердийн хуваарийн дагуу явуулна гэдгээ сургуулийн захиргаа мэдэгдээд байсан юм.  Тус сургууль өнөөдөр хичээллэж байгаа эсэхийг сургуулийн мэдээллийн ажилтнаас тодруулахад “Хичээл маргааш эхэлнэ. Өнөөдөр манай гадаад багш нар хичээлийн бэлтгэлээ хийж байна” гэлээ.

Сануулахад, тус сургуулийн хуучин удирдлага сурагчдын төлбөрийг хувийн дансандаа авсан, сургалтын төлбөрийг зориулалтын бусаар ашигласан гэх үндэслэлээр сургуулийн удирдлагыг чөлөөлснөөс үүдэн сургууль дээр хоёрдугаар сарын 23-ны өдөр үймээн үүссэн билээ. Үүнээс үүдэн тус сургуулийн хичээл хоёр өдөр ороогүй бөгөөд маргааш буюу хоёрдугаар сарын 27-оос эхлэн хэвийн үйл ажиллагаандаа орно гэж албаныхан тодотголоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж