Нийслэлийн прокурор зургаан шүүгчийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэжээ

Хуучирсан мэдээ: 2019.02.26-нд нийтлэгдсэн

Нийслэлийн прокурор зургаан шүүгчийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэжээ

Нийслэлийн прокурор зургаан шүүгчийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэжээ

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс нэр бүхий зургаан шүүгчид үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх асуудлаар 2019 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан билээ.  Шалгалтын явцад үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх асуудал үүссэн тул зургаан шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Нийслэлийн прокурорын газарт хүсэлт гаргасан билээ. Тэгвэл Нийслэлийн ерөнхий прокурор Д.Баярмагнай Шүүхийн ерөнхий зөвлөл болон Улсын Дээд шүүхийн Тамгын газарт зургаан шүүгчийг яллагдагчаар татахаас татгалзсан, түдгэлзүүлэх шаардлагагүй тухайгаа Мэдээлэл хүргүүлэх  бичгээр холбогдох байгууллагад нь хүргүүлжээ.

Тодруулбал, халдашгүй эрх эдэлж байгаа зургаан шүүгчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн гэж дүгнэх боломжгүй, хангалттай үндэслэл бүхий баримт тогтоогдоогүй байх тул албан үүргийг одоогоор түдгэлзүүлэх шаардлагагүй гэж дүгнээд хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн” гэж тодотгожээ.

Э.АРИУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж