“Түймрийн аюултай үе” гэж тухайн нутаг дэвсгэрт ой хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу жил бүрийн 3 дугаар сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдөр, 9 дүгээрсарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг хэлнэ.
Иймд ИРГЭН та ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлж дараах арга хэмжээг авна уу.
- Хавар, намрын хуурайшилттай үед цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх;
- Тамхи, чүдэнзний галыг унтраалгүй ил задгай хаяхгүй байх;
- Дууссан гал асаагуурыг хээр хөдөө ил задгай хаяхгүй байх
- Ой, хээрт явахдаа яндангийн оч баригчгүй машин техникээр зорчихгүй байх;
- Түймрийн аюултай үед гэр, байшин, майхан, малын хашаа, саравч, өвс тэжээл, худгийн эргэн тойронд 100-гаас доошгүй метрийн өргөнтэй цурав татах, шороон зурвас гаргах
- Насанд хүрээгүй хүүхдийг шүдэнз, асаагуураас хол байлгах
- Шаардлагатай багаж хэрэгслийг бэлтгэж, өөрийнхөө болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг ой, хээрийн түймэрт өртөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэхийг нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлжбайна.