2015 оны I улирлын байдлаар Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа 12 удаа явагдаж, нийт 1,118,463 ширхэг үнэт цаасыг 108.1 тэрбум төгрөгөөр арилжаад байна. Харин ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаа 9 удаа явагдаж, 2,090 ширхэг үнэт цаасыг 204.6 сая төгрөгөөр арилжсан байна.
Анхдагч зах зээл дээр нийт 108.1 тэрбум төгрөгийн ЗГҮЦ арилжигдсанаас 12 долоо хоногтой ЗГҮЦ-ны арилжаа ихэнх буюу 96.4%-ийг, 28 долоо хоногтой үнэт цаас 1.5%, 52 долоо хоногтой үнэт цаас нийт арилжааны 2.1%-ийг тус тус эзэлж байна.
МХБ дээр арилжигдаж буй ЗГҮЦ-ыг хүүгийн хэмжээ болон арилжигдсан хэмжээгээр нь авч үзвэл 12 долоо хоног буюу 3 сарын хугацаатай ЗГҮЦ-ны хүүгийн хэмжээ буурсан хэдий ч арилжааны хэмжээ өссөн байна.
Мөн 28 болон 52 долоо хоногтой ЗГҮЦ-ны хүүгийн хэмжээ болон арилжааны хэмжээ дараах байдалтай байна.
ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаагаанд дараах брокер дилерийн компаниуд идэвхтэй оролцсон байна.Үүнд:
ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 12, 28 болон 52 долоо хоногтой үнэт цаасууд арилжигдаж нийт 204.6 сая төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна. Хоёрдогч зах зээлийн арилжаанд дараах брокер дилерийн компаниуд идэвхтэй оролцсон байна. Үүнд:
Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж