1998 онд анхлан өндөгний импортоор…

Хуучирсан мэдээ: 2019.02.27-нд нийтлэгдсэн

1998 онд анхлан өндөгний импортоор…

1998 онд анхлан өндөгний импортоор…

1998 онд анхлан өндөгний импортоор гараагаа эхэлж байсан НВЦ компани одоо дотоодын өндөг үйлдвэрлэлийн талаас илүүг хангадаг томоохон үйлдвэрлэгч болсон билээ. Өнгөрсөн жилд манай хамт олон цөөнгүй бүтээн байгуулалтыг цогцлоолоо.

  • Баян өндөгний үйлдвэрийн өндөглөгчийн байр 4-р байр ашиглалтанд орлоо.

Хүчин чадал 25 хувиар нэмэгдэв. Шувууны тоо толгой 550 000-д хүрэв.

  • Тэжээлийн үйлдвэр ашиглалтанд оруулав. Тэжээлээ 100 хувь өөрсдөө хийдэг боллоо.

Цагт 10 тонн тэжээл үйлдвэрлэх хүчин чадалтай.

  • Монгол Алтан Тос компани НВЦ групп-т нэгдэв.

Ургамлын тос үйлдвэрлэхэд гарсан шахдасыг тахианы тэжээлд ашиглана.

  • Өндөг амилуулах инкубаторын цех ашиглалтанд оруулав. Эх сүргийн сэлбэлтийг эх орондоо.

Нэг бүр нь 19 000 өндөг, нийлээд нэг дор 300 000 өндөг дарах бүрэн автомат 15 машин.

  • Цагт 4 000 шувуу нядлах нядалгааны цех ашиглалтанд оруулав.

Хүний оролцоо багатай. Мах, ясаар нь автоматаар ялгах давуу талтай.

  • Монгол анх удаа Иоджуулсан өндөг худалдаанд гаргав.

Булчирхайн систем, бодисын солилцооны гол тэжээл иод юм. Иод дутагдлыг устгах, иодын өдрийн хэрэгцээг хангалттай авах нь бие бялдар, оюун ухааны хөгжлийн гол үндэс болдог. Өдрийн хэрэгцээний иодыг 1-3 иоджуулсан өндөгнөөс авах боломжтой. Ижил үнэ илүү чанар.

Ойрын ирээдүйд манай хамт олон “харилцагч, захиалга, борлуулалт”-ын системийг бүрэн автоматжуулах, хүчин чадлаа одоогийн байгаа хэмжээнээс 50 хувиар өсгөх, хаягдалгүй, шилэн хяналттай эко үйлдвэрийн стандартыг нэвтрүүлэх зэрэг олон төслийг хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж