ОХУ-ын Сибирийн бүс нутагт гарсан түймэрт 15 хүн амь үрэгдэж, 300 гаруй хүн гэмтэж түлэгдэн, 1000 гаруй байшин сууц шатсан байна. Сибирийн зүүн өмнөд хэсгийн Хакаст тариаланчид талбайн зэрлэгээ шатааж байхдаа галыг тогтоон барьж дийлэлгүйгээс ойролцоох газруудад түймэр тархжээ. Орон нутгийн эрүүл мэндийн газраас мэдээлснээр түймэрт 15 хүн амь үрэгдэж, 393 хүн гэмтэж түлэгдсэн байна. Түймрийн улмаас 5000 хүн орон гэрээ алдаж, тав орчим тэрбум рублийн хохирол учирчээ. Олон тосгоныг хамарсан түймрийг 6000 гал сөнөөгч, нисдэг тэрэгний тусламжтайгаар унтраасан аж.
Энэ талаар ОХУ-ыг онцгой байдлын албаны орлогч сайд Александр Чуприян “Хүмүүс шүдэнзээр тоглоогүй байсан бол түймэр гарахгүй байлаа. Тэд ямар хүүхэд биш дээ” хэмээн ярьжээ.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Associated Press