"Asiana Airline" Улаанбаатар руу 7 хоногт 4 удаа ниснэ

Хуучирсан мэдээ: 2019.02.26-нд нийтлэгдсэн

"Asiana Airline" Улаанбаатар руу 7 хоногт 4 удаа ниснэ

"Asiana Airline" Улаанбаатар руу 7 хоногт 4 удаа ниснэ

БНСУ-ын хоёр дахь том агаарын тээвэрлэгч Asiana Airline компани Инчеон-Улаанбаатарын чиглэлд нисэх эрх авлаа. БНСУ-ын Засгийн газар албан ёсны зөвшөөрөл олгосныг https://news.naver.com сайтад дурдсан байна.

Инчеон-Улаанбаатар чиглэлд олон жил Korean Air компани онцгой эрх эдэлж байсан бөгөөд дахин авиа компани нэмэгдсэнээр нислэгийн үнэ хямдарна гэж монголчууд хүлээж байна. Монголчууд олноор зорчдог БНСУ руу нислэгийн тоог нэмэх, үнийг хямдруулах тал дээр хоёр улсын албаныхан уулзаж ярилцсан билээ. Энэ өрсөлдөөнд Asiana Airline компани орж ирэх нь тодорхой боллоо.

Asiana Airline компани ирэх гуравдугаар 31-ний өдрөөс Инчеон-Улаанбаатарын чиглэлийн нислэгийг хийх боломжтой болж, бэлтгэл ажил хангагдаад байгаа юм байна. Мөн долоо хоногт дөрвөн удаа нислэг үйлдэх боломжтой болсноор Инчеон-Улаанбаатар гурав, Бусан-Улаанбаатарын чиглэлд нэг нислэг үйлдэх ажээ.

Одоогоор МИАТ компаниар үйлчлүүлэхэд Инчеон-Улаанбаатарын нислэгийн үнэ хоёр талдаа 1,0 -1,3 сая төгрөгийн хооронд байна. Зарим тохиолдолд нислэгийн үнэ хоёр талдаа 1,5 сая төгрөг хүрэх тохиолдол гардаг. Хүн ихтэй үед Сөүлээс Улаанбаатарт ирэхэд 800 мянган төгрөг төлөх тохиолдол гардаг байна. Тиймээс зорчигчид үнэ хямдыг бодож, Хятадын авиа компанийг сонгож үйлчлүүлэх нь олонтаа болоод байгаа билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж