Ази-Номхон далайн бүсийн орнуудын их дээд сургуулиудын дунд жил бүр зохион байгуулагддаг “ABU Robocon” Олон улсын роботын тэмцээн анх удаа Монгол Улсад болох гэж байна. Энэхүү тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох шилдэг багуудыг тодруулах, бэлтгэх, чанаржуулах зорилготой робоконы урьдчилсан шатны тэмцээнүүд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байгаа бөгөөд Монголын хамгийн нэр хүндтэй их, дээд, коосэн сургуулийн багууд оролцож, ур чадвар, техник сэтгэлгээгээ уралдуулан өрсөлдсөөр байна.
Капитрон банк нь “ABU Robocon-2019” тэмцээнд оролцох Шинэ Монгол Эрдмийн хүрээлэнгийн харъяа Шинэ Монгол Технологийн Коллежийн "NewRobo" баг болон Шинэ Монгол Технологийн Дээд сургуулийн "NomaTech" багуудыг дэмжин ажиллаж байна.
Өнгөрсөн долоо хоногийн бямба гаригт Мишээл экспо төвд зохиогдсон робоконы II шатны тэмцээнд тус хоёр баг амжилттай оролцож, "NewRobo" баг нийт 300 оноогоор 3-р байрт, "NomaTech" баг нийт 140 оноогоор 14-р байрт орж, шилдэг 16 багт амжилттай шалгарч үлдсэн. Тус тэмцээнд нийт 13 их, дээд сургууль, коллежийн 21 баг оролцсон ба үүнээс шилдэг 16 баг нь 4-р сард зохиогдох үндэсний аваргын төлөө тэмцээнд өрсөлдөнө.
Капитрон банкны хувьд нийгмийн хариуцлагын хүрээнд эх орны ирээдүй болсон оюутан залуусаа дэмжин ажиллахын зэрэгцээ биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогыг дэмжин хөлбөмбөг, бокс, шатар, оюуны болон техник спортын тэмцээнийг ивээн тэтгэж, бодит хөрөнгө оруулалтыг хийсээр ирсэн байна.
Капитрон банк – Ухаалаг ирээдүйн зүгт
Холбоотой мэдээ