Л.Оюун-Эрдэнэ 27 аж ахуй нэгжийг хувьчлах асуудлыг түр түдгэлзүүллээ | News.MN

Л.Оюун-Эрдэнэ 27 аж ахуй нэгжийг хувьчлах асуудлыг түр түдгэлзүүллээ

Л.Оюун-Эрдэнэ 27 аж ахуй нэгжийг хувьчлах асуудлыг түр түдгэлзүүллээ

Л.Оюун-Эрдэнэ 27 аж ахуй нэгжийг хувьчлах асуудлыг  түр түдгэлзүүллээ

Монгол Улсад 1992 оноос эхлүүлсэн өмч хувьчлалын үр дүнг өнөөг болтол хэн ч дүгнэж, алдаа оноог нь тооцолгүй явж ирсэн байна. Тийм учраас өмч хувьчлалын үр дүнг заавал судалж, дүгнэх ёстой гэж үзээд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ажлын хэсэг томилсон байна. Ажлын хэсгийг нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй байгуулж байгаа бөгөөд ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Г.Баясгалан ахалж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ганбат болон холбогдох бүх байгууллагын төлөөлөл багтжээ.

Ажлын хэсэг өнөөдөр хуралдах үеэр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, “Монгол Улс өнгөрсөн 28 жилд явуулсан өмч хувьчлалын ажлаа цогцоор нь дүгнэж, дараа дараагийн өмч хувьчлалаа явуулах нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Өнөөдөр гартаа барих  ямар ч дүгнэлтгүй атал нийгэм бараг бүхэлдээ өмч хувьчлалд шүүмжлэлтэй ханддаг. Тэгвэл энэ шүүмжлэл бодитой үгүйг албан ёсоор аль ч Засгийн газар дүгнэлгүй өмч хувьчлалыг явуулсаар өнөөг хүрсэн. 1992 оноос эхлүүлсэн цэнхэр, ягаан тасалбараар төрийн өмчийг иргэддээ хувьчлах ажил үр дүнгээ өгсөн үү, үгүй юу гэдгийг Засгийн газар дүгнэх цаг нь болсон. Алдаа гарсан бол шалтгаан нөхцөлийг нь тогтоох ёстой. Үүний дараа төрийн өмчийг хувьчлах хамгийн зөв, оновчтой гаргалгааг төр гаргах хэрэгтэй байна. Төрийн өмчийг хувьчлах Засгийн газрын байр суурь хэвээрээ байгаа. Харин өнгөрсөн хугацаанд гаргасан алдааг давтах эрсдэл үүсэхээс болгоомжилж тусгайлан ажлын хэсэг байгуулж байгаа юм” хэмээн ажлын хэсгийн зорилгыг тодорхойлсон юм. Мөн “Монгол Улс нийтдээ 928 обьектыг иргэддээ менежментээр, цэнхэр, ягаан тасалбар тарааж хувьчилсан байна. Эдгээрийг нэг бүрчлэн шалгаад үр дүнг нь тооцож гаргах шаардлагатай байна. Өнөөдөр байгаа нь хэд байна, байхгүй нь хэд байна, аль нь ашигтай ажиллаж байгаа, аль нь хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг тараахгүй байна, үүний шалтгаан нь юу вэ гэх зэргээр бүх зүйлийг нарийвчилж дүгнэх шаардлагатай” гэлээ.

2018-2020 онд хувьчлах аж ахуйн нэгжүүдийн жагсаалтад бүрэн хувьчлагдах болон төрийн эзэмшлийн хувийг бууруулахаар Монголын Хөрөнгийн бирж, Төрийн банк, МИАТ, Монгол шуудан, Мэдээлэл холбооны сүлжээ зэрэг нэр бүхий 27 компанийг багтаасан байгаа юм. Үүнийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх товтой байгаа ч ЗГХЭГ-ын даргын томилсон тус ажлын хэсгийн дүгнэлт гартал хэлэлцүүлэхээс түр түдгэлзүүлж байгаа юм байна. Өмч хувьчлалын үр дүнг тооцсон бодит судалгаанд  суурилж, төрийн өмчит компаниудыг хувьчлах дараагийн оновчтой гаргалгаа, эрх зүйн зөв зохицуулалт, бусад орнуудад төрийн өмчөө хэрхэн хувьчилдаг туршлага зэргийг тодорхой болгосны дараа Монгол Улсын төр өмчөө олон нийтэд нээлттэй, иргэдэд ил тод хувьчлах нь зүйтэй гэж ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ үзэж байна.

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗАР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хүрэлсүхийн долоогч Поп бацаан 2019-02-26 89.234.157.254

Mangar batsaan ЖДҮ-чин гөлөг

Avatar

Иргэн 2019-02-26 203.91.115.40

Дэмжиж бна. Зөв.

Avatar

Зочин 2019-02-26 192.82.65.29

ENE HOORHIII NEG L MUNDAG AJIL HIINE GEJ BODOOD BAIGAA YUM BAIH DAAA. TENEG Hr huur bn daaa

Avatar

МОНГОЛЫГ ЯЛСАН, ЯЛЛАЛСАН ЖАНХУУГ ОГЦРУУЛЬЯ ! 2019-02-26 64.119.19.215

Зөвхөн дүгнэлт гаргах гэж байгаа боль ийм утгагүй цаг нөхцөөсөн ажил хийхээ боль. Тэгээд ч наад хэрэг чинь хөөн хэлэлцэх хугацаа нь өнгөрөөд бараг 15 жил болж байна. Яг үнэхээр өмч хувьчлалын хулгай луйврыг илрүүлээд хөрөнгийг нь хураах бол дэмжье. Их л олон хүний хөрөнгийг хураах ажил гарна. Бүр ялангуяа чиний эзэн болох жанхуугийн луйвардаж авсан Баянгол, Талх Чихэр, Мах импексийг бүгдийг нь улсын мэдэлд авна гэсэн үг шүү дээ. ШХАБ-д элсэх гэж чичирч дайрах жанхуу ухна гахай 3-н үйлдлийг зориу

Avatar

Зочин 2019-02-26 202.58.231.146

mash zov ur\'d n hiisen ajlaa dugnej baij daraagiin ajlaa hiideg zarchim. zov buruu aldaa onoogoo dugnej baij l zov uragshilna shuudee

Avatar

зочин 2019-02-26 192.82.65.120

Өмч хувьчлалыг бүхэлд нь судалж, тохимол гаргаж, эрдмийн зэрэг хамгаална.

Avatar

Зочин 2019-02-26 66.181.160.55

Эргүүтсэн хөөрсөн мал минь дээ.Энэ том хэрэг гээд байгаа юмнууд нь ихэнхи нь сенсаци,санхүүнийн маргаан.Оюутолгойн гэрээг шалгасан Тэрбишдагва нар яагаад нам болов.Уул уурхай,санхүүгийн тодорхой мэдлэгтэй болсон болоод тэр.Тогтворгүй маш эрсдэлтэй зах зээл.Монголчууд дэд бүтэцнүй элсэн цөлд хайгуул хийж хэдэн арван сая доллараараа азаа үзсэн Фрийдландад баярлах хэрэгтэй,азтай хувьтай хүмүүс юм шүү дээ.

Avatar

Зочин 2019-02-26 202.126.89.214

umch huvichlal bolood 25 garui jil ungursun. asuudaltai zuils bsan bol ali hezeenii huun heleltseh hugatsaa duussan. hii baahan poporson ajil bolno. ternii orond uragshaa harj shine zuil bodoj setgej ajillaval yasii. said bolsnoos hoish neg l ih shalgana gesen l hun baihii

Avatar

МОНГОЛЫГ ЯЛСАН ТӨВД ЖАНХУУГ ОГЦРУУЛЬЯ ! 2019-02-26 64.119.19.215

Яг үнэхээр чадах уу? Их л олон хүний хөрөнгийг хураах ажил гарна. Бүр ялангуяа чиний эзэн болох жанхуугийн луйвардаж авсан Баянгол, Талх Чихэр, Мах импексийг бүгдийг нь улсын мэдэлд авна гэсэн үг шүү дээ. Энэ мянганы шилдэг бөгс долоогч оюунаа гэгч зүгээр чадахгүй, ухна жанхуу 2 шигээ худлаа попорч байна!!!

Avatar

Тэнэг 2019-02-26 202.126.89.247

Энэ бол хөрөнгө хураах биш, судалгаа дүгнэлт гэж байна шүү дээ эргүү гөлөгөө

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж