Ньюс хөтөч: “Сошиал жагсаал” ЖДҮ-чдийг эсэргүүцэнэ

Хуучирсан мэдээ: 2019.02.26-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: “Сошиал жагсаал” ЖДҮ-чдийг эсэргүүцэнэ

Ньюс хөтөч: “Сошиал жагсаал” ЖДҮ-чдийг эсэргүүцэнэ

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

10:00

  • “Улаанбаатар Ардчилалын Форум-2019” “Holiday Inn” зочид буудлын хурлын танхимд болно. Форумд Азийн Хөгжлийн Холбоо, Ардчиллын Сүлжээ, Ардчиллын хамтын нийгэмлэгийн 30 гаруй төлөөлөл болон Монгол улсын Засгийн газрын төлөөлөл, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцоно.
  • Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрийн ажлын хэсэг “Таван толгой түлш” улсын үйлдвэр /СХД/, мөн Налайх дүүрэгт байрлах “Хотын түлш”, “Ширээтийн хурд” зэрэг үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцана. С.Бямбацогт тэргүүтэй бусад албаны оролцоно.

11:00 

  • Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд оюутан цэргийн бүртгэл болон бусад асуудлуудтай холбоотойгоор НЗДТГ-ын Цэргийн штабаас хэвлэлийн хурал хийнэ.
  • ХХААХҮЯ-ны есөн давхарын хурлын танхимд Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Итали Улсын Эдийн засгийн хөгжлийн яам хооронд нэхмэлийн салбарт хамтран ажиллах эрмэлзэх бичиг байгуулна. Уг эрмэлзэх бичгийн хүрээнд Монгол Улсад нэхмэлийн технологийн төв байгуулах юм.
  • ЖДҮХС-ын хулгайчидтай хариуцлага тооцохыг шаардсан бүх нийтийн жагсаалд нэгдэхээ илэрхийлж “Сошиал жагсаал” зохион байгуулагчид хэвлэлийн бага хурал Монгол ньюс мэдээллийн төвд болно.

11:30 

  • Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VII хуралдаан Хангарди ордны 14 давхарт хуралдана. Хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбатар хотын захирагчийг томилох тухай асуудлыг хэлэлцэнэ.
  • Үндэсний мэдээллийн төвд Эрдэнэс Тавантолгой" компанитай холбоотой авлигын хэргүүдийн талаар "Эв санааны нэгдэл" үйлдвэрчний эвлэлээс мэдээлэл хийнэ.
  • Дэлхийн Оюутны Универсиадад оролцох Монгол Улсын баг тамирчдыг үдэн гаргах ёслол Спортын төв ордон 303 тоотод болно.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж