Ким, Трампын уулзалт Солонгосын дайныг "зогсооно" | News.MN

Ким, Трампын уулзалт Солонгосын дайныг "зогсооно"

Ким, Трампын уулзалт Солонгосын дайныг "зогсооно"

Ким, Трампын уулзалт Солонгосын дайныг "зогсооно"

-ТРАМП КИМД НАЙРАМДЛЫН ГЭРЭЭ БАЙГУУЛАХ САНАЛ ТАВЬЖ МАГАДГҮЙ-

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун нарын хоёр дахь удаагийн дээд хэмжээний уулзалт энэ лхагва, пүрэв гаригт Вьетнамын нийслэл Ханой хотод болно. Энэхүү уулзалттай холбогдуулан Вьетнам улсын Ерөнхий сайд Ханойн "Олон улсын медиа төв"-д зочилсон байна. Вьетнамын Гадаад хэргийн сайдын мэдээлснээр, хоёр орны удирдагчдын хоёр дахь дээд хэмжээний уулзалтын талаар хэвлэлийнхэнд мэдээлэх энэ газар гадаадын хэвлэл, мэдээллийн 2600 орчим сэтгүүлч, сурвалжлагч ажиллах юм байна.

Трамп, Кимийн дээд хэмжээний уулзалтын үеэр Солонгосын дайныг /1950-1953/ албан ёсоор дуусгах найрамдлын гэрээ байгуулах тохиролцоонд хүрч магадгүй байгаа талаар дэлхийн хэвлэлүүд онцолж буй юм.

БНСУ-ын Ерөнхийлөгчийн Хөх ордны албан ёсны төлөөлөгч Ким Ый Гём “Хамтарсан мэдэгдлийн талаар ямар нэг таамаг дэвшүүлж болохгүй. Гэхдээ АНУ болон БНАСАУ дайныг дуусгах найрамдлын гэрээ байгуулах зөвшилцөлд хүрч магадгүй гэдэгт итгэлтэй байна” гэж мэдэгдсэнийг “Yonhap” агентлаг уламжилжээ. Улс төрийн шинжээчдийн үзэж буйгаар “Хоёр орны удирдагчдын дээд хэмжээний уулзалтын үеэр Цагаан ордны тэргүүн Дональд Трамп Солонгосын дайныг албан ёсоор дуусгах найрамдлын гэрээ байгуулах санал тавьж магадгүй  хэмээн үзэж буй. Нөгөө талаар зарим шинжээчид БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийг хязгаарлах тал дээр хийх тодорхой арга хэмжээнүүдийг тусгаагүй ийм шуугиан тарьсан мэдэгдэл нь АНУ-ын дотоод улс төрийн асуудлуудаас олны анхаарлыг холдуулах оролдлого гэж үзэж байгаа аж.

-БНАСАУ-ЫН УДИРДАГЧ СҮҮЛИЙН ХАГАС ЗУУН ЖИЛД АНХ УДАА ВЬЕТНАМЫГ ЗОРИВ-

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун өнгөрсөн бямба гаригийн 16:30 цагийн үед АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахаар Пхеньянаас Ханой руу  хуягласан галт тэргээр хөдөлсөн.  БНАСАУ-ын төв мэдээллийн агентлагийн мэдээлснээр, Ким Жон Уны хамт түүний дүү Ким Ёо Жон, АНУ-тай хэлэлцээний асуудал хариуцсан төлөөлөгч Ким Ён Чол нар яваа. Мөн тухайн өдрийн орой 21:30 цагийн үед Хятад улсын Дан Дунг өртөөг дайран өнгөрч, Бээжинд Хятадын Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй уулзах төлөвлөгөөтэй байсан ч энэ удаа шууд Тянжинийг дайран, өмнө зүгийг чиглэжээ.

Ким удирдагч галт тэргийг сонгох болсон бас нэгэн шалтгаан нь 1958 онд түүний өвөө Ким Ир Сен Вьетнам улсыг зорихдоо тус замаар явсан нь нөлөөлсөн байх магадлалтай аж. Мөн түүний аав Ким Жон Ил 2001 онд ОХУ-д айлчлахдаа ирж очихын 24 хоног уг галт тэргээр явж байжээ.

Ким Жон Уны зорчиж яваа галт тэрэг нь тусгай зориулалтаар тоноглогдсон, хүний хэрэглээний бүх л зүйл бий бөгөөд дээд зэрэглэлийн харилцаа холбоо, амралтын өрөө, унтлагын өрөө, хурлын танхим, хүлээн авалтын танхим, ресторан, хамгаалалтын тусгай алба гээд нэг үгээр хэлбэл “Дээд зэрэглэлийн явдаг зочид буудал” гэж дэлхийд нэрлэдэг ажээ. БНАСАУ-ын удирдагч сүүлийн хагас зуун жилд ийнхүү анх удаа Вьетнамыг зорьсон байна.

-ТРАМП, КИМ НАР ХАНОЙД ХОЁР УУЛЗАЛТ ХИЙХЭЭР ТӨЛӨВЛӨСӨН ҮҮ-

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн мэдэгдсэнээр, АНУ, БНАСАУ-ын удирдагчид Вьетнамын нийслэл Ханой хотод уулзсаныхаа дараа цөмийн зэвсгээс ангижрах асуудлаар дахин дээд хэмжээний уулзалт хийж магадгүй ажээ. Тэрбээр цөмийн зэвсгээс бүрэн ангижрах зорилгод хүрэхэд цаг хугацаа ихээхэн шаардлагатайг онцлон тэмдэглэсэн байна. Мөн БНАСАУ-ын эсрэг авсан АНУ-ын хориг арга хэмжээний талаар хэлэхдээ, тус улс цөмийн зэвсгээс бүрэн ангижрах хүртэл хориг арга хэмжээг зөөлрүүлэхгүй гэжээ. Помпео “Энэ долоо хоногт Ханой хотод болох дээд хэмжээний уулзалтын үр дүнгээс хамааран ажлын түвшний уулзалтуудыг үргэлжүүлэн зохион байгуулна" гэж хэлсэн байна.

Өнгөрсөн оны зургадугаар сард Сингапурт болсон Трамп, Ким нарын түүхэн уулзалтаар талууд Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох зөвшилцөлд хүрсэн ч түүнээс хойш төдийлөн ахиц гараагүй гэсэн шүүмжлэлд өртөөд байна.

Эх сурвалж: Reuters, Tass, Yonhap

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-02-26 119.40.99.20

fuck belas

Avatar

od agaa 2019-02-26 119.40.99.20

nmg odko gdg bi belasd amidardag <3

Avatar

Зочин 2019-02-26 119.40.99.20

h**** helehee boliochee

Avatar

12345 xaxa 2019-02-26 119.40.99.20

l*lriig buud

Avatar

12345 хаха 2019-02-26 119.40.99.20

goy2

Avatar

popo 2019-02-26 119.40.99.20

retard

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж