Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн Ар-Үзүүр гэдэг газар таван зорчигчтой явж байсан суудлын автомашин 24-ны өдрөөс 25-нд шилжих шөнө буюу 01.00 цагт онхолджээ. Тодруулбал, Орхон аймгийн Баян-Өндөр сумаас Булган аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Б-ийн эзэмшлийн 17-11 ОРХ улсын дугаартай “Соната-6” загварын автомашин замын хажуу руу онхолдсон байна.
Ослын улмаас 29 настай эрэгтэй Б, 28 настай эрэгтэй Б, 28 настай Ү, 25 настай эрэгтэй А, 24 настай эрэгтэй Г нар автомашины төмөр хийцэд хавчуулагдан гэмтжээ. Тэднийг аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид эсэн мэнд гаргаж аймгийн эмнэлэгт хүргэсэн ч 24 настай залуу нь гэмтлээ даалгүй нас барсан байна.
Э.Бурам
Холбоотой мэдээ