Л.Оюун-Эрдэнэ З.Энхболдын хувьчлалыг шалгана

Хуучирсан мэдээ: 2019.02.25-нд нийтлэгдсэн

Л.Оюун-Эрдэнэ З.Энхболдын хувьчлалыг шалгана

Л.Оюун-Эрдэнэ З.Энхболдын хувьчлалыг шалгана

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ ажлаа авснаас хойш харьяа газруудынхаа дарга нарыг ээлж дараалан хүлээн авч уулзаад, тун завгүй яваа. Мэдээж шинэ дарга ажлаа аваад шуурхайлах нь зүйн хэрэг  ч одоо бүр хэрээс хэтрэх шинжтэй. Ямартай л өнөөдөр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргыг дуудаж ирээд 1990 оноос хойших бүх хувьчлалын эргэж харах, шалгах үүргийг өгөөтхөв. Бүр ажлын хэсэг байгуулж, ЗГХЭГ-ын дэд даргаар ахлуулахаар болов.  Ингэхдээ “Ер нь төр өмчөө хувьчлах нь зүйтэй. Гэхдээ өмнөх өмч хувьчлалаа дүгнэж байж, дараагийн хувьчлалыг ярих учиртай. Дөрөвдүгээр сард ээлжит чуулган эхлэхэд өмч хувьчлалын асуудлыг танилцуулах нь зүйтэй” гэжээ. Эндээс харахад ЗГХЭГ-ын шинэхэн дарга маань З.Энхболдын гардаж хийсэн хувьчлалыг шалгах бололтой. Ерээд оны хувьчлалаас бизнесийн гараагаа эхэлсэн хүний нэг бол Ерөнхийлөгч Х.Баттулга. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Төрийн өмчийн хорооны дарга байхдаа нэлээд өмч хувьчлалыг гардан зохион байгуулсан. Мах комбинат, Талх чихэр, Баянголыг Х.Баттулга ерээд оны өмч хувьчлалаар өөрийн болгосон. Мөн Д.Сугарын үед Улсын циркийг Д.Дагвадорж менежментын хувьчлал нэрээр худалдаж аваад мөн л хувьдаа авчихсан зэргийг Л.Оюун-Эрдэнэ шалгахыг хүсч байгаа гэнэ. 1990 оноос хойш төрийн өмчийн 1900 орчим аж ахуй нэгжийг 330 орчим тэрбум төгрөгөөр хувьчилсан байдаг аж. Л.Оюун-Эрдэнийн өмч хувьчлалын шалтгалтад Ерөнхийлөгч, түүний Тамгын газрын дарга хоёр бүдэрч магадгүй болжээ.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж