Хуучирсан мэдээ: 2015.04.13-нд нийтлэгдсэн

Амгаланд гал гарчээ

Баянзүрх дүүрэгт баригдаж байгаа “Амгалан” буюу тавдугаар цахилгаан станцад гал гарч, тус барилгын өргөтгөл хэсэг шатаж байна гэсэн дуудлага хэдхэн минутын өмнө Шуурхай удирдлагын төвийн 105 дугаарын утсанд иржээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын  гал унтраах автомашинууд хүч нэмэгдүүлэн Амгалан руу хөдөлсөн бөгөөд энэ үед оршин суугчдаас шинэ мэдээлэл өгч, Амгалан станцын хажууд хог шатсаныг унтраасан талаар тайлбарласан байна.

Иймд Онцгой байдлын албаныхан "Амгалан" цахилгаан станцад гал гарлаа гэж өгсөн дуудлага ташаа байсныг мэдэгдэв.

Д.ЖАРГАЛ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж