Хуурамч Ким Чен Уныг Вьетнамаас албадан гаргажээ

Хуучирсан мэдээ: 2019.02.25-нд нийтлэгдсэн

Хуурамч Ким Чен Уныг Вьетнамаас албадан гаргажээ

Хуурамч Ким Чен Уныг Вьетнамаас албадан гаргажээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун нарын дээд хэмжээний уулзалт энэ долоо хоногийн сүүлээр болохоос урьтаж “хуурамч” Ким Чен Ун буюу Ховард Иксийг Вьетнамаас албадан гаргаж, нутаг буцаасан байна.

Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Вьетнамд Трампыг дуурайгч Рассел Уайтын хамт очсон бөгөөд Ханой хотын Дуурийн театрын өмнөх талбайд удирдагчдыг элэглэж байсан аж.

Сингапурт өнгөрсөн оны зургадугаар сард АНУ, БНАСАУ-ын удирдагчдын дээд хэмжээний түүхэн уулзалт болсон ч Пхеньяныг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлаар ямар нэгэн шийдэлд хүрч чадаагүй билээ. Жинхэнэ Трамп, Ким нарын хоёр дахь дээд хэмжээний уулзалт хоёрдугаар сарын 27, 28-ны өдөр Ханай хотноо болно.

Ховард Икс Вьетнамын цагдаагийнд өнгөрсөн баасан гаригт “Кимийг дуурайх төлөвлөгөөгөө хэрэгжүүлчихээд л Хонконг руугаа буцах байсан” гэж мэдүүлжээ. Вьетнамын тал "Ховард Икс визний зөрчилтэй байсан учир албадан гаргаж байна" хэмээн тайлбарласан байна.

Энгийн хувцастай гурван офицер түүнийг буусан зочид буудлаас нь Ханойн нисэх онгоцны буудал руу авч явсан бөгөөд Ховард Икс сэтгүүлчдэд хандан “Ким Чен Унтай адилхан төрхтэй хэмээн улсаасаа хөөж байгаа нь жинхэнэ гэмт хэрэг. Би үнэхээр гомдолтой байна. Үнэхээр итгэхийн аргагүй юм" гэж хэлсэн байна.

Хуурамч Трампыг Вьетнамын тал улсаасаа албадан гаргаагүй байгаа аж. Түүнийг Трамптай ижилхэн хувцаслахгүй байхыг анхааруулж, ямар нэгэн хууль бус үйлдэл гаргавал хатуу арга хэмжээ авахыг сануулжээ.

Хулхи Трамп, Ким нар Вьетнамд өнгөрүүлэх долоо хоногийн төлөвлөгөө гаргаад байсан аж. Тэд олон нийтийн газраар явж, өөрсдийн бэлдсэн шоугаа үзүүлэхээс гадна иллэг хийлгэх, гольф тоглохоор төлөвлөжээ.

“Human Right Watch” байгууллагын Азийн асуудал эрхэлсэн орлогч захирал Фил Робертсон “Вьетнам Ховард Иксийг сүрдүүлсэн нь үнэхээр утгагүй, жигшүүртэй хэрэг” хэмээн хэлсэн байна. Тэрбээр твиттер хуудастаа "Хүнтэй зүй бус харьцаж, эрхэнд нь халдаж буй нь Вьетнамыг хэр их дарамттай байгааг харуулж байна" хэмээн жиргэжээ.

Эх сурвалж: The Guardian 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж