Бөхийн холбооны удирдлагын түвшинд гарсан маргааны улмаас 2018 оны дөрөвдүгээр сараас хойш Бөхийн өргөөнд барилдаан болоогүй билээ. Тухайн үед Бөхийн өргөөнд үймээн гарсны улмаас Баянзүрх дүүргийн Цагдаагийн байгууллагаас үйл ажиллагааг түр зогсоосон. Олон сар бөхчүүд уулзаж, ярилцсаны эцэст Гахай жилийн өмнө өргөөг нээсэн юм.
Үйл ажиллагаа нь хэвийн явж байгаа Бөхийн өргөөнд ирэх гуравдугаар сарын 1-ий өдөр Эх орончдын өдөрт зориулсан Улс, аймгйин алдар цолтой 256 бөхийн барилдахаар болсон байна.
Шарагчин гахай жилийн эхний барилдааны бүртгэлийг энэ сарын 27, 28-ны өдрүүдэд цахимаар авахаар болжээ.
Сануулахад, Сар шинийн баярт зориулсан бөхийн барилдаан энэ жил анх удаа “Буянт-Ухаа” спорт цогцолборт болсон билээ.