Английн премьер 32 дугаар тойргийн хүрээнд хүснэгтийг тэргүүлэгч “Челси” клуб нэг хотын баг болох “КПР” клубын талбайд зочилж, 0:1-ээр буулгаж авснаар улирлын 73 дахь оноогоо авлаа. Ингэснээр араасаа нэхэж байгаа “Арсенал” клубээс 7 онооны зөрүүтэй болж байгаа юм. Дээрээс нь нэг тойргийн тоглолт дутуу гэдгийг санах хэрэгтэй.
Энэ удаагийн тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 88 дахь минутад Фабрегас оруулсан юм. Энэ нь “Челси”-гийн энэ улирлын бүх тэмцээнд оруулж байгаа 100 дахь гоол байлаа. Мөн энэ тойрогт Бельги хагас хамгаалагч Эдин Азар “Цэнхэрүүд”-ийн төлөөх 100 дахь тоглолтоо хийж, гоолын дамжуулалт өгсөн юм. “Челси” үлдсэн 7 тойргоос дөрөвт нь хожиход л аваргын цомоо толгой дээрээ өргөх боломжтой болно.
Тэгвэл энэ тойрогт хожигдсон “КПР” клуб 33 тойргийн дараах байдлаар 26 оноотой18 дугаар байрт хэвээр үлдлээ. Араас нь нэхэж яваа “Бернли” нэг тойргийн тоглолт дутуу ч адил оноотой байна. Харин 20 дугаар байрт бичигдэж байгаа “Лестер” бүр хоёр тойргийн тоглолт дутуу ч 25 оноотой байгаа юм. Хэрвээ хоёр баг дутуу тоглолтдоо оноо салгавал “КПР” 20 дугаар байр руу унах нь.
Эх сурвалж: www.mminfo.mn