Бангладешийн нийслэл Дака хотоос Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хот руу нисч байсан нисэх онгоцыг барьцаалахыг завдсан хэрэг Ням гаригт /2019.02.24/ гарчээ.
“Бангладеш Эйрлайнс” компанийн нисэх онгоц Читтагонг боомтод ослын буулт хийсэн бөгөөд удалгүй Бангладешийн аюулаас хамгаалах хүчний ажилтнууд онгоцонд нэвтрэн орж гэмт этгээдийг буудан хөнөөсөн байна.
Уг онгоцонд 148 зорчигч байсан бөгөөд гэмт этгээд яг ямар зорилгоор онгоцыг барьцаалахыг завдсаныг хараахан тогтоогоогүй байгаа гэв.
Гэмт этгээд нь Бангладеш улсын иргэн 25 орчим насны эрэгтэй байсан ба аюулаас хамгаалахынхан бууж өгөхийг шаардан баривчлахыг оролдсон боловч татгалзсан тул гал нээсэн байна. Түүний биед нэгжлэг хийхэд гар буунаас өөр зэвсэг олдоогүй ажээ.
Эх сурвалж:BBC
Холбоотой мэдээ