“Датамайн”програм хангамжийг сургалт, судалгаандаа ашиглах боломж нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2019.02.25-нд нийтлэгдсэн

“Датамайн”програм хангамжийг сургалт, судалгаандаа ашиглах боломж нээгдлээ

2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр МУИС-ийн ШУС-ийн захирал Д.Заяабаатар, Байгалийн ухааны салбар хариуцсан дэд захирал Ц.Амартайван, “Дата ресурсэс” ХХК-ын захирал Д.Батсайхан нар “ДАТАМАЙН” цогц програм хангамжийг МУИС-ийн Геологи, геофизикийн сургалт, судалгааны хөтөлбөрүүдэд үнэ төлбөргүйгээр ашиглуулах боломжийг харилцан тохиролцож Хамтран ажиллах санамж бичгийг үзэглэлээ.

Дэлхийн улс орнуудад өргөнөөр хэрэглэдэг уг програм хангамж нь ашигт малтмалын ордын эрэл, хайгуулын үе шатнаас эхлээд  уул, уурхайн үйлдвэрлэлийн төслийн төлөвлөлт, олборлолт, хяналт, боловсруулалтын асуудлуудыг шийддэг бөгөөд МУИС-ийн геологийн салбарт ашигласнаар төгсөгчдөд програмыг эзэмшүүлж дадлага олгохын зэрэгцээ багш, судлаачид, ахисан түвшний суралцагсад эрдэм шинжилгээ, судалгааны ажилдаа албан ёсны зөвшөөрөлтэй програмыг хэрэглэх боломжтой болж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж