Финляндын харилцаа холбооны “Nokia” корпораци анхны таван камертай ухаалаг гар утсаа хэрэглэгчдэд танилцуулжээ. “Nokia 9 PureView” хэмээх энэхүү шинэ загварын ухаалаг гар утсыг гуравдугаар сард 699 ам.долларын үнэтэйгээр худалдаанд гаргах юм байна.
Шинэ загварын утас нь таван камертай бөгөөд хоёр өнгөтөөр, гурав нь хар цагаанаар зураг авдаг. 12 мегапикселийн линз бүхий таван камер нь бүгд нэгэн зэрэг өөр өөр дүрслэлээр зураг авдаг аж. Үүнээс гадна, ухаалаг утсаар “RAW” форматаар зураг авах боломжтой. Мөн зураг засварладаг “Lightroom” программ суулгахаар “Adobe” компанитай гэрээ байгуулсан байна.
Хурууны хээ , царай таних системтэйгээс гадна зургаан гегабайтын багтаамж бүхий “Snapdragon 845” процессорыг суулгаж өгчээ. Дэлгэцийн хувьд 5,9 ичийн OLED дэлгэцтэй гэнэ.
Эх сурвалж: bgr.com
мэлс 2019-02-25 49.0.212.116
ТЭР HUAWEI КИРИЛЛ ҮСЭГГҮЙ ХОГ БИЛЭЭ, БАС ТЭГЭЭД ЯМАР ҮНЭТЭЙ FAKE ВЭ
Зочин 2019-02-25 202.9.43.179
IPhone чинь улам л аймаар үнэтэй болоод 1000 долларын хязгаарыг даваад явчихлаа, тэгэхээр хүмүүс хямд үнэтэй утас сонирхож эхлэх нь тодорхой. Гаднаас нь харахад гоё л юм байна. Apple утсандаа дорвитой шинэчлэл хийхгүй мөртлөө үнэ нэмэгдээд байдаг. Энэ маягаараа бол өрсөлдөөнд ялагдана даа.
Нисгэгч 2019-02-25 202.179.8.210
Одоо Nokia 10 камертай болоод ч нэмэргүй байхөө, гэхдээ хямдхан утас хүмүүсд хэрэгтэй л дээ