Хуучирсан мэдээ: 2010.07.16-нд нийтлэгдсэн

Энэ халууныг яах вэ?

Хэдийгээр зун гурав хоног л үргэлжилдэг гэдэг ч саун шиг агаарын хэм олон хүнийг муужирч унахад хүргэж мэднэ. Хэрэв таны амьдарч буй байр таазны сэнс, агааржуулагч, ядаж  салхивч байхгүй бол сэрүүцэх хамгийн энгийн аргаас танд хүргэе.

• H 2 O. Миний ам байнга цангаж байдаг болохоор усыг ч харин нэг  ууна даа. Ус амны цангаа тайлахад хамгийн шилдэг нь. Ялангуяа аяга усанд мөс бас бага зэрэг гаа хийгээд уувал бүр ч янзтай.  Дорхноо сэрүүцэнэ гэдгийг баттай хэлье. 

•  Гал зуухаа амраа. Би сүүлийн хоёр өдөр өмд өмссөн байх. ( Гэхдээ юу ч өмсөхгүй байх нь дээр байж)  Яагаад гэвэл би хоол хийх үедээ дандаа өмд өмсдөг юм. Хоолоо идсэнийхээ дараа  бараг л хайлж урсах дөхсөн. Хоол амттай байсандаа биш. Гэр маань яг л халуун зуух шиг болчихсоноос тэр. Дараа нь би зуухаа нэг хэсэгтээ амрааж, шарах шүүгээнд хоолоо хийж байхаар болсон. Түүнээс гадна чийдэн зэрэг цахилгааны эх үүсвэрээ аль болох унтраадаг болсон. Нэмэр болж байгаа шүү.

•  Хувцасаа тайл.
  Манай хөршүүд болон найзууд миний үнэгүй үзүүлбэрийг үзэх сэтгэл зүйн бэлтгэлтэй байгаа үгүйг сайн мэдэхгүй ч миний хувьд гэртээ нүцгэн явахаас огт санаа зовохоо больсон шүү. 

• Сэнс.
Зуны улиралын энэ үед өрөөнд гэрэл хангалттай тусдаг. Учир нь  өрөө маань олон цонхтой болохоор шөнө бүх цонхоо онгойлгоод сэнсээ асаахад сайн унтаж амардаг юм. 

• Хүйтэн сэвшээ. Нэгэнт сэнсний тухай  ярьж байгаа болохоор сэрүүцэх хамгийн шилдэг аргыг танд хэлж өгье. Аяганд атга дүүрэн мөс эсвэл цэв хүйтэн ус дүүргэж хийгээд сэнснийхээ өмнө тавина. 

• Хүйтэн шүршүүр болон нойтон дэр.
Эхний аргыг та тэртэй тэргүй мэднэ. Харин нойтон дэр гэдэг чинь тоглоом уу гэж бодож байгаа байх.  Нойтон дэр эсвэл чийгтэй алчуур сэрүүхэн таатай мэдрэмж төрүүлж сайхан амралт болдог.

Бэлтгэсэн Н. Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж