Эрдэнэтийн баг тамирчид тэргүүн байр эзэллээ

Хуучирсан мэдээ: 2015.04.13-нд нийтлэгдсэн

Эрдэнэтийн баг тамирчид тэргүүн байр эзэллээ

2015 оны өсвөрийн боксын аварга шалгаруулах тэмцээнд манай аймгаас оролцсон Эрдэнэт боксын холбооны тамирчид алтан медаль хүртжээ. Ингэснээр манай аймагт анх удаагаа боксын улсын аварга баг төрж байгаа юм. 2015 оны өсвөрийн боксын аварга шалгаруулах тэмцээнд нийт 34 багийн 216 тамирчид охидын 6 жин, хөвгүүдийн 9 жинд өрсөлджээ.

Манай аймгаас нийт 2 багийн 8 тамирчид оролцсон бөгөөд 57 кг-ийн жинд М. Намуун алтан медаль, +60 кг-ийн жинд Б. Хонгорзул нар алтан медаль, 51 кг-ийн жинд н.Мөнгөнсаран, хөвгүүдийн 52 кг-ийн жинд О.Гантогтох нар мөнгөн медаль хүртсэн бол эмэгтэй 48 кг-ийн жинд Э. Мичидмаа хүрэл медаль хүртжээ. Түүнчлэн Эрдэнэт боксын холбоны дасгалжуулагч Б. Пүрэв-Очир шилдэг дасгалжуулагч багш болсон байна.

Энэ оны 5-р сарын 14-өөс 5-р сарын 24-нд Тайвань хотноо зохион байгуулагдах охидын өсвөр залуучуудын боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд монгол улсыг төлөөлөн нийт 12 тамирчин орох бөгөөд эдгээр тамирчдын 4 нь манай аймгаас оролцох юм байна. 2015 оны өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээний 2-р байранд мөн манай аймгийн Хангарьд клубын тамирчид оржээ. Түүнчлэн тус тэмцээний медалийн 50 орчим хувийг манай аймгаас оролцсон 2 багийн тамирчид хүртсэн нь манай аймагт боксын спорт маш эрчимтэй сайн хөгжиж байгааг харуулж байна хэмээн албаны хүн онцолж байлаа.

Эх сурвалж: http://erdenetinfo.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж