Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл Иракийн Нимруд хотноо байрлах түүхийн музейд халдаж, 3000 жилийн настай, түүхийн гэрч болсон чулуун ханыг эвдэлжээ. Хэт даврагчид тус ханыг музейгээс гаргаад дэлбэлсэн байна.
Дэлбэрэлт зохион байгуулсан хэт даврагч Жихада Абуль гэгч “Ирак өнөөдрийн түүхээрээ амьдрах болно. Бид бүх түүхийг устгах болно. Халифын улс Засгийн эрхийг авсныхаа дараа шинэ Ирак улсыг байгуулна” гэж хэлжээ.
10 минутын турш үргэлжлэх видео бичлэгт хадыг хэрхэн сүйтгэж буй тухай гаргаж, “Бидний дараагийн зогсоол Багдад хот” гэсэн байна. Тус бүлэглэлийн дайчид энэ оны эхээр Мосул хотноо байрлах хэд хэдэн музейд халдаж, түүхийн дурсгалт олон зүйлийг эвдэлсэн билээ.
Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассад болон Иракийн Ерөнхий сайд Абдуль аль Хайди нар НҮБ-аас эртний түүхийн гэрч болсон дурсгалт зүйлсийг хамгаалахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм.
Т.АНУ