Жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн Германы Дюсселдорф хотод гурван өдрийн турш үргэлжилж шилдгүүдээ тодрууллаа. 93 орны жүдочид оролцсон тэмцээний сүүлийн өдөр буюу өчигдөр хүнд жингийн медальтнууд тодорлоо.
Эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд 37 бөх барилдсанаас манай улсаас олимпийн алт, мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр болон ДАШТ-ий хүрэл медальт Ө.Дүүрэнбаяр нар барилдсан.
“С” хэсэгт багтсан Н.Түвшинбаяр эхний барилдааны Германы Свэнтэй хийсэн ч ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүлсэн.
“А” хэсгийг тэргүүлэн барилдсан Ө.Дүүрэнбаяр Австри, Бразилын бөхчүүдийг ялсан ч Японы Харасавад дийлдэн Герман, Японы бөхчүүдийг ялж медалийн тавцанд зогслоо.
Германы “Их дуулга”-д Монголын 19 жүдоч барилдсанаас нэг мөнгө /Л.Сосорбарам /, гурван хүрэл /Э.Сумъяа, Ё.Басхүү, Ө.Дүүрэнбаяр/ хүртэн багийн дүнгээр 10-р байрт жагслаа.
19 орон ямар нэгэн медаль хүртсэнээс Японы баг тамирчид есөн алт, гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлсэн бол Бразил /1+1+3/, Азарбайжан /1+0+3/, Их Британи /1+0+0/, Куба /1+0+0/, Косово /1+0+0/ эхний зургаан байрт бичигдлээ. ОХУ-ын баг тамирчид дөрвөн мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн бол БНСУ гурав, Герман хоёр мөнгөн медальтайгаар Монгол улсын урд жагсчээ.
Холбоотой мэдээ