Хүндэт зорчигч Koala баавгай

Хуучирсан мэдээ: 2015.04.13-нд нийтлэгдсэн

Хүндэт зорчигч Koala баавгай

Koala баавгай Австралиас нисч, бизнес ангилалд тухлан, Сингапурыг зорьжээ. Австрали, Сингапурын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн зарим арга хэмжээнд оролцохоор дөрвөн koala баавгай Сингапур улсыг зорьж байгаа нь энэ ажээ. Удаан үргэлжилсэн нислэгийн турш байвгайнуудад тусгай үйлчилгээ үзүүлж, тэдний иддэг эквалит модны навч зэргээр үйлчилжээ.

Австралийн иргэд Сингапур улс руу визтэй зорчдог бол анх удаа гадаадад зочилж байгаа koala баавгайнуудыг онцгойлон харж үзэж, визгүйгээр Сингапур улсад нэвтрүүлсэн байна. Австрали, Сингапур хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан очиж буй дөрвөн koala баавгай зургаан сарын турш Сингапурт амьдрах байна.

Б.БИЛГЭЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж