Сэлэнгэ аймагт 3.73 магнитудын хүчтэй газар хөдөлжээ | News.MN

Сэлэнгэ аймагт 3.73 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Сэлэнгэ аймагт 3.73 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Сэлэнгэ аймагт 3.73 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай багийн “Цагаан нуга” гэдэг газар хоёрдугаар сарын 24-ний өдрийн 23:50 цагт 3.73 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ тухай мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар онцгой байдлын газарт ирүүлсэн бөгөөд тус газар нь сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км-т оршдог аж.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг дарга Н.Цэдэндамбаас тодруулахад тухайн газар айл нутагладаггүй бөгөөд иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй тухай мэдээлжээ.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж